"Нэг бүс нэг зам" санаачилга урт хугацааны ач холбогдолтой төсөл юм
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-05-14 16:03:02
14-нд Чехийн ерөнхийлөгч Милос Земан "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцон үг хэлж, энэ санаачилга орчин үеийн түүхэнд урт хугацааны ач холбогдолтой төсөл юм гэжээ. Тэрээр Хятад улсын дарга Ши Жиньпиний гаргасан "нэг бүс нэг зам" санаачилгын аугаа их зориг санаанд баярлаж буйгаа илэрхийлэв.
Тэрээр: Чех улс тус уулзалтын үеэр "нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны 22 төсөл эхлүүлж, бусад 16 төслийг энэ оны 7-р сард болох Чех-Хятадын хөрөнгө оруулалтын форумын үеэр эхлүүлнэ гэжээ. Тэрээр "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад төрийн болон хувийн хөрөнгөөр хөрөнгө босгох асуудлыг зохицуулахыг санал болгосон байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл