• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2017-05-14 09:21:59

ХОУР-гийн мэдээ: 5-р сарын 14-ний үдээс өмнө, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлсэн байна.

"Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, 'Нэг бүс нэг зам'-ыг хамтдаа байгуулж, хамтдаа ашиг хүртэж хамтдаа хөгжье" уриан дор болж буй энэ дээд уулзалтад 29 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон НҮБ, ДБ, ОУВС зэрэг олон улсын 70 гаруй байгууллагын хариуцлагатай хүмүүс, төлөөлөгчид, тэрчлэн 100 гаруй орны засаг захиргаа, худалдааны төлөөлөгчид оролцож байна.

"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт бол Ши Жиньпин даргын 2013 онд "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дурдсанаас хойш, Хятад улс үүнтэй холбогдуулан хийж буй олон улсын хамгийн дээд зэрэглэлийн хурал юм. Дээд уулзалтын хугацаанд, хуралд оролцож буй зочид "хамтран ажиллах", "хамтдаа ашиг хүртэх" хэмээх хоёр түлхүүр үгийн сэдвийн хүрээнд, бодлогын харилцан холболт, зам харилцааны харилцан нэвтрэлт, худалдааны шуурхай нэвтрэлт, валютын солилцоо, иргэдийн сэтгэл нэгтэй байдлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно. 

/D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе