|
|
||
Жан Гаоли: Бодлого, тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө, иргэдийн харилцаа холбоо нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал зангилаа тул энэ таван зүйлд хүч гарган, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтуудаа нэгтгэж, хамтын ажиллагааны түвшинг бүх талаар ахиулан, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн индэр байгуулж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтаас зам дагуу улс орон, ард түмнүүдэд улам их ашиг хүртээнэ гэжээ. Тэрээр үүнийг биелүүлэхэд хийх ёстой 5 зүйлт санаачилга дэвшүүлэв.
Жан Гаоли: Бодлогын талын хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын улс төрийн үндсийг байнга бэхжүүлнэ. Улс төрийн итгэлцээ гүнзгийрүүлэн, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, хөгжлийн стратегиа холбон, давуу талаараа харилцан нөхөж, тэгш эрхтэй оролцон, хөгжлийн замналыг хамт эрэлхийлж, хамтын ажиллагааны салбарын төлөвлөгөө, цагийн хуваарийг тодорхой болгоно гэжээ.
Жан Гаоли хэлэхдээ: Тоног төхөөрөмжөөр холбохыг эрчимжүүлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын дэд бүтцийн тоног төхөөрөмжийн сүлжээг тасралтгүй боловсронгуй болгоно. "Эх газар, тэнгис, агаар, интернет"-ийн 4 цогц бүхий "хатуу холболт"-ыг ахиулахаас гадна бодлого, дүрэм, стандартын нэгдсэн "зөөлөн холболт"-ыг эрчимжүүлнэ. Төмөр зам, авто зам, агаар, усан тээвэр, холбоо, цахилгаан эрчим хүч, нефть, байгалийн хийн хоолойн сүлжээ, эрчим хүчний сүлжээ зэргээр гол болгож, орчин үеийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн системийг хамт байгуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Худалдааны гүйлгээг эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын амьдрах хүч бүхий зах зээлийг тасралтгүй бий болгоно. 2016 онд Хятад улс "Нэг бүс нэг зам" -ын зам дагуу орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 1 их наяд 70 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн. Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хялбаршуулж, бүс нутгийн зах зээлийн харилцан нээлттэй байдлыг ахиулан, "Нэг бүс нэг зам" чөлөөт худалдааны сүлжээ байгуулж, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтийг эрч хүчээр сэлбэнэ гэжээ.
Жан Гаоли хэлсэн үгэндээ: Санхүүгийн гүйлгээ, уялдааг эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын олон ургальч хөрөнгө нийлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно. Олон улсад хандсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн загварыг шинэчилж, олон давхарга бүхий банк санхүүгийн индэр байгуулж, бизнес, санхүүгийн байгууллага харилцан салбар байгуулахыг урамшуулж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэх урт хугацааны, тогтвортой, үргэлжилсэн, эрсдэлийг тогтоон барьж болохуйц банк санхүүгийн баталгааны тогтолцоо байгуулна гэжээ.
Жан Гаоли хэлэхдээ: Ард иргэдийн сэтгэл санааг нэгтгэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын зам дагуу орнууд хооронд найрсаг харилцааны гүүр байгуулна. 21-р зууны өнөөдөр, бид эртний торгоны замын зориг санаагаар хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан технологи, соёл, хэвлэл мэдээлэл, эм эмнэлэг, эрүүл мэнд, иргэдийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан адилгүй соёл иргэншил хоорондоо суралцаж, олон орны иргэд ойлголцлоо нэмэгдүүлэн, торгоны замын өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран бүтээнэ. Ногоон, бохирдолгүй, тогтвортой үйлдвэрлэл, амьдралын хэлбэрийг санаачилж, "Нэг бүс нэг зам"-ыг ногоон торгоны зам болгон бүтээн байгуулна гэжээ.
Жан Гаоли хэлсэн үгийнхээ төгсгөлд, ирэх 5 жилд, Хятад улс 8 их наяд ам.долларын бараа импортлон, гадаадаас 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, гадаад орнуудад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дахвардсан тоогоор 700 сая хүнийг гадаадад аялуулна. Хятад улс дэлхийн олон оронтой хөгжлийн боломжоо хуваалцана. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа судлан, төслүүдээ хамтран хэрэгжүүлж, ололт амжилтаа хуваалцана гэжээ. Тэрээр харалд оролцогсдод хандан "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их оюун ухаан, хүч чадлаа зориулахыг хүссэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |