|
|
||
5-р сарын 13-нд Бээжин хотноо Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирал Л.Нинжжамц тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, радио телевизийн нэвтрүүлэг хийх, хэвлэл мэдээллийн боловсон хүчин солилцох зэрэг талаар санал солилцлоо.
Ван Гэннянь юуны өмнө МҮОНРТ-ийн төлөөлөгчид ХОУР-д тавтай морилохыг урьсан бөгөөд тэдэнд радиогийнхоо байдал, ялангуяа кино уран бүтээл орчуулах, олон ургалч хэвлэл мэдээллийг нэгдсэн журмаар хөгжүүлж байгаа тухай танилцуулжээ.
Ван Гэннянь: "Хятад, Монгол хоёр гүн зузаан найрамдалтай найрсаг хөрш орон юм. Хятад улсын "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж буй энэ үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны нийтлэг хөгжил, иргэдийн найрсаг солилцоог улам ахиулах болно. Үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн чухал байгууллага болохын хувьд, Хятадын Олон Улсын Радио сүүлийн жилүүдэд ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн цогц системд шилжиж, гадаад дотоод радио нэвтрүүлэг, телевиз, интернет, сонин сэтгүүл, кино орчуулж бүтээх зэрэг олон ажил төрлийг эрчтэй хөгжүүлж байна. Өдгөө, хэвлэл мэдээллийн байгууллагын дижитал хөгжил, интернетэд шилжих урсгал ид явагдаж байгаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагад хөгжлийн асар том орон зай гарган өгч байна. ХОУР-гийн харьяа дижитал ТВ худалдааны суваг "Global Home Shopping", Хятадын Олон Улсын Радио Телевизийн сүлжээ буюу CIBN сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж, хэдэн арван сая хэрэглэгчтэй болсон. ХОУР олон хэлээр ажилладаг давуу талтай бөгөөд одоо олон улсын 20 гаруй төрлийн хэлээр 6000 гаруй анги кино орчуулсан. Бид эдгээр нөөц баялаг, туршлагаа МҮОНРТ-тэй хуваалцаж, хоёр орны төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан кино орчуулж, бүтээх хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтэд эерэг нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Л.Нинжжамц, ХОУР хоёр талын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, урагшлуулсаар ирсэнд талархал дэвшүүлээд, хоёр тал үргэлжлэн хэвлэл мэдээлэл, соёлын олон ургалч солилцоо өрнүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: "Өдгөө хоёр радиогийн кино орчуулах хамтын ажиллагаа урагштай явагдаж, "Ухаарч амьдрах хорвоо" зэрэг олон ангит хоёр киног орчуулж, Монголоор дуу оруулах ажил нэгэнт дууссан бөгөөд энэ оны 7-р сараас Монголын үзэгчдийн хүртээл болгоно. Мөн сүүлийн жилүүдэд хоёр радиогийн хамтран бэлтгэдэг "Дэлхийн цаг" нэвтрүүлэг ч сонсогчдын талархал хүлээж байна. Хойшид МҮОНРТ ХОУР-той нэвтрүүлэг хамтран бэлтгэх, боловсон хүчин солилцох зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна" гэв.
Уулзалтын үеэр, Л.Нинжжамц захирал энэ оны 9-р сард болох МҮОНРТ байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулж Ван Гэннянь даргыг төлөөлөгчдөө ахлан МУ-д айлчлахыг урьжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |