|
|
||
14-ний үдээс хойш хуралдсан "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын өндөр түвшний хурлууд "бодлого зохицуулалт"-ын зэрэгцээ сэдэвт хуралд хурлын төлөөлөгчид хоёр талт, олон талт буюу компани нэгжийн хамтын ажиллагааны төслийн 32 гэрээнд гарын үсэг зуржээ. Эдгээр төслүүд 18 улс орон, 8 олон улсын байгууллагыг хамарсан байна.
"Бодлого зохицуулалт"-ын зэрэгцээ сэдэвт хурлыг Хятадын Үндэсний Хөгжил Өөрчлөлтийн Хороо, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвөөс "Бодлого зохицуулалт ба хөгжлийн стратегийн холболт-механизмаа шинэчлэн, хөгжлийг хамтдаа хайя" уриан доор зохион байгуулжээ. Тус хуралд 70 гаруй улс орон, 40 гаруй олон улсын байгууллагын 360 гаруй зочид оролцов.
Үндэсний Хөгжил Өөрчлөлтийн Хорооны дарга Хэ Ли-фэн тавьсан илтгэлдээ, бодлогын зохицуулалт нь талууд ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийн суурь, "Нэг бүс ба нэг зам"-ыг хамтаар бүтээн байгуулахын чухал баталгаа юм. Хоёр ба олон талт бодлогын зохицуулалтыг сайтар хийж, хөгжлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөө, механизм ба индэр, түүнчлэн бодит төслүүд зэрэг дөрвөн талын холболтыг чухалчлан эрчимжүүлэх ёстой гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд тустай. Эко технологи, эко хөрөнгө оруулалтыг зам дагуу орнуудад хүргэж, холбогдох улс орнуудын эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг солилцоог гүнзгийрүүлэхийг дэмжих юм. Хуралд оролцсон улс орнууд "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах явцад өөртөө нэн илүү зохицсон чухал талаа олж чадах юм гэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |