• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цагийн дотор тараан хүргэх төлөвлөгөө"-г гаргав

CRI       (GMT+08:00) 2017-05-15 16:17:35

Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван газрын худалдааны салбараас саяхан нийтэлсэн "Нийслэлийг тойрсон бүсээс шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 1 цагийн дотор тараан хүргэх төлөвлөгөө"-нд зааснаар, 2020 он гэхэд Тяньжинь, Хэбэйгээс Бээжинд хангах хүнсний ногооны эзлэх хэмжээ 2015 онд 20 хувь байсныг 25 хувь хүртэл нэмэгдүүлж, Бээжингийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах дахь шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил дамнасан ложистик тээврээр дамжих хэмжээг 90 хувиас дээш хэмжээнд хүртэл бууруулна гэж тэмдэглэжээ.

Бээжин хотын бизнесийн зөвлөлийн дэд дарга Шэнь Жинь Шэн танилцуулснаар, уг "төлөвлөгөөн"-нд 2020 хүртэл тархац зүй зохистой, өндөр үр ашигтай саадгүй нэвтрэх, орчинд ээлтэй, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх нийслэлийг тойрсон бүсээс шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 1 цагийн дотор тараан хүргэх бүс болгон эхний алхмыг бүрдүүлэх, түүнчлэн "бөөний зах зээлийг чанаржуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дамжуулах дотор бүс, тарьж ургуулах ба хадгалах гадна бүс, авто замд түшиглэсэн олон чиглэлийн тээврийн зам суваг ба бүтээгдэхүүнийг тараан хүргэх олон цэг" байгуулах тухай дурдсан гэжээ.

Шэнь Жинь Шэн, нийслэлийг тойрсон бүсээс шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цагийн дотор тараан хүргэх төлөвлөгөө нь Бээжин хотыг хүн оршин амьдрахад таатай олон улсын шилдэг хот болгон бүтээн байгуулахын баталгаа бөгөөд өөр өөр хотуудын ложистик тээврийн системийн бүтээн байгуулалт дахь үүрэг чадварыг ерөнхийд нь ашиглах, ложистикийн зардлыг буруулах, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн уялдаатай хөгжилд тустай юм. Түүнчлэн Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийг дайчлан татах, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд тустай гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе