|
|
||
14-ний үдээс хойш "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын "Дэд бүтцийн түншлэлийг түргэтгэх" зэрэгцээ сэдэвт хурал Үндэсний хурлын төвд нээгдэв. Хуралд оролцсон талууд гурван том нийтлэг ойлголтод хүрч, дэд бүтцийн тоног төхөөрөмжийн түншлэлийн хатуу ба зөөлөн тоног төхөөрөмжийг "холбох", "саадгүй нэвтрүүлэх"-ийн тулд хичээн зүтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хурлыг Хятадын Үндэсний Хөгжил Өөрчлөлтийн Хороо болон Зам Тээврийн Яам "Дэд бүтцээр түншилж хөгжил дэвшилд хүрцгээе" гол сэдвийн дор зохион байгуулжээ. Зам Тээврийн Яамны сайд Ли Шяо Пэн хурлын нээлтэд илтгэл тавьж, хаалтын үеэр хурлыг дүгнэв. Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны сайд Мяо Юй, Үндэсний Хөгжил Өөрчлөлтийн Хорооны дэд дарга, Эрчим Хүчний Үндэсний Газрын дарга Нурбекир болон Ази, Европ, Африк, Их далайн тив, Хойд Америк, Латин Америкийн гадаадын 30 улс төрч, сайдын хэмжээний албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан хуралд илтгэл тавив.
Европын Комиссын дэд дарга Юрки Катайне: "Нэг бүс нэг зам" санаачилга Хятад улс болон Европыг холбох бөгөөд зам дагуу орнууд ба хамтын ажиллагааны түншүүд ашиг тус хүртэх болно. "Бид заавал гүүр холбоос байгуулж, хамтын ажиллагаа ба зөвшилцөл өрнүүлэх хэрэгтэй, харин өндөр хана босгож нөгөө талаа хаших бус" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай туслах, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ази тивийн үйл хэрэг хариуцсан дарга Поттингер: сайн чанартай дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хөгжил нь эдийн засгийн түншлэлийг ахиулахад тустай. Америкийн тал олон улсын дэд бүтцийн хөгжлийн өөрийн арга туршлагаа ашиглаж, "Нэг бүс нэг зам"-ын холбогдох төслийн бүтээн байгуулалтад оролцоход бэлэн байна гэжээ.
Хуралд гадаад дотоодын 200 гаруй зочид оролцов. Хурлын дараа тус хуралд оролцсон холбогдох талууд зам тээвэр, эрчим хүч, цахилгаан холбоо зэрэг салбарт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурав.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |