• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн зөвлөхүүдийн 5-р дээд уулзалт Бээжинд болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 16:39:53
15-нд Бээжин хотноо болсон Дэлхийн зөвлөхүүдийн 5-р дээд уулзалтанд гадаад, дотоодын 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн дэлхийн тогтвортой хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцэж ярилцлаа. Чуулга уулзалтад оролцогсод "Нэг бүс нэг зам"-ын санаачилга, бүтээн байгуулалтын үр ашгаас дэлхийн хөгжил, засаглалд амьжиргааны шинэ хүч, эерэг эрч сэлбэсэн байна гэж тэмдэглэжээ. УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга Чэнь Юань дээд уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Дээд уулзалтанд оролцогсод "Мэргэн ухаанаа нэгтгэн дэлхийн хөгжлийн асуудлыг хамтдаа судалъя" гэсэн гол сэдвийн хүрээнд ярилцлаа.

Дээд уулзалтын хугацаанд болсон дугуй ширээний 4-р хуралд эрдэмтэн, мэргэжилтнүүд "Даяаршлын шинэ байдал: Шинэ сорилт, шинэ боломж, шинэ стратеги", "Дэлхийн тогтвортой хөгжил: асуудал болон бодлого" зэрэг сэдвээр ярилцсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе