|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 14-нд " 'Нэг бүс нэг зам' -ыг хамтдаа байгуулъя" сэдэвт чухал илтгэл тавьж, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, туршлагаа харилцан суралцсан, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулахыг гол болгосон Торгоны замын үзэл санааг баримталж, "нэг бүс нэг зам" -ыг энх тайван зам, хөгжин цэцэглэсэн зам, нээлттэй зам, инновацийн зам, соёлын зам байгуулахыг дурдсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпин даргын тавьсан илтгэлд халуун дотноор хариу илэрхийлж, Хятадын ухагдахууныг сайшааж буйгаа илэрхийлээд, хамтдаа хөгжиж, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулахыг хүссэн байна.
Их Британийн 48 групп клубын дэд дарга Беннет сэтгүүлчдэд хэлэхдээ, "Ши Жиньпин даргын яриа дэлхийн өнцөг булан бүрд тустай байж, гараагаа авч эхэлснээс, туршлагаа дүгнэн, буй бүхий улс орон, ард түмэнд өнө үүрд хөгжсөн, гэгээн саруул ирээдүй байгуулахад шинжлэх ухаанч, бодит зураг төслийг боловсруулснаар, тус зууны эцэс хүртэл үр өгөөжөө өгөх болно" гэжээ.
Тайландын экс ерөнхий сайдын орлогч, Тайланд Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Корн Даббаранси хэлэхдээ, Ши Жиньпин даргын яриа дэлхий нийтэд хандан, "нэг бүс" нь энх тайван бүс, "нэг зам" нь хөгжил цэцэглэлийн зам гэдгийг хэлж өгсөн байна. "Нэг бүс нэг зам" санаачилга нь буй бүхий орнуудыг урин хамтдаа "хөгжин цэцэглэсэн зам"-аар замнаж, "энх тайвны бүс"-ээр холбогдон, хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой юм гэжээ.
Пакистаны ерөнхий сайдын гадаад асуудал хариуцсан зөвлөх Сартаз Азиз хэлэхдээ, "Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь бүс нутгийн хэдэн сая хүн амын ядуурлаас ангижрахад туслахаар барахгүй бүс нутгийн эдийн засгийн интегралчлалаар дамжин тус бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг дэмжиж, хэт даврагч үзэл болон терроризмын үзлийг арилгахад тустай юм гэжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |