|
|
||
14-нд Ардын Их Хурлын Ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад ирж, "Нэг бүс нэг зам"-ын Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй Оросын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна.
Ли Кэчян: Өдгөө, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа өндөр түвшинд үргэлжлэн хөгжиж байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт баялаг үр дүнд хүрч, олон шинэ нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хятадын тал Оросын талтай хамт хоёр орны банк санхүү, орон нутаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Оросын хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.
В.Путин: Хоёр орны удирдагчдын өмөг түшиг дор Орос, Хятадын харилцаа түргэн хөгжиж, хамтын ажиллагааны механизмын үйл ажиллагаа урагштай, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын байдал сайн байна. Оросын тал Хятадын талтай хоёр талын хамтын ажиллагааны хамтын ойлголтыг хэрэгжүүлж, эрчим хүч, зам харилцаа, сансар зэрэг салбарын том төслийн хамтын ажиллагааг ахиулж, боловсрол, спорт, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, Хятад, Оросын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар ахиулахад бэлэн байна гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |