|
|
||
"Нэг бүс нэг зам"-ын Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын "Зөвлөхүүдийн солилцоо" сэдэвт хурал 14-ний өдөр Бээжинд болж, тус хуралд 40 гаруй орон болон бүс нутгийн 200 гаруй нэр хүндтэй зөвлөхүүдийн хариуцлагатан, төрийн тэргүүн асан улс төрчид, мэргэжилтнүүд оролцжээ. Хуралд оролцсон хүмүүс "Нэг бүс нэг зам"-ын Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг түүхэн чанартай их хурал гэж магтан сайшааж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт бол орон орны ард түмэнд үр өгөөжтэй агуу их санаачилга болох юм гэжээ.
"Зөвлөхүүдийн солилцоо" сэдэвт хурлыг ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтэс зохион байгуулж, Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төв гүйцэтгэсэн байна.
Эх сурвалжаас үзвэл, одоо Хятадад зөвлөхүүдийн "Нэг бүс нэг зам"-ын судалгааны 300 гаруй байгууллага, "Нэг бүс нэг зам"-ын судалгаанд оролцсон гадаадын нэр хүндтэй зөвлөхүүд 50 гаруй байна. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |