|
|
||
14-нд АИХ-ын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож буй Казахстаны ерөнхийлөгч Нур Султан Назарбаевыг хүлээн авч уулзав.
Ли Кэчян: Хятад Казахстан чухал хөрш юм. Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч таны уулзалтаар шинэ чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Казахстаны харилцааг илүү гүнзгий хөгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс Казахстантай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, "нэг бүс нэг зам" санаачилгыг Казахстаны "Гэрэлт зам" хөгжлийн стратегитай холбож, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, транзит тээврийн хөгжлийг ахиулан, хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн харилцааг урагшлуулан, хил дамнасан эдийн засаг, худалдаа, банк санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлэн, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.
Назарбаев: Казахстан Хятад хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл бат бэх, хамтын ажиллагааг ажил хэрэгч, үр ашигтай, улс орнуудын хоорондын харилцааны жишиг болж байна. Казасхтаны "Гэрэлт зам" болон "нэг бүс нэг зам"-ыг холбох ажил илэрхий үр дүнд хүрсэн. Казахстан Хятадын үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа нь Казахстаны аж үйлдвэржилтэд маш чухал. Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хамруулж, зам тээврийн дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |