• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 15:50:53

14-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личүнь "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын салбар хуралд хэлэхдээ: Манай банк "нэг бүс нэг зам" дагуу орнуудад хөрөнгө оруулалт хийхдээ гурван зарчмыг мөрдөнө. Нэгдүгээрт, хөрөнгө босгох төсөл заавал хэрэгжих боломжтой байх. Хоёрдугаарт, төсөл байгаль орчинд халгүй байх. Гуравдугаар, төсөл тухайн оронд сайшаагдсан байх хэрэгтэй зэрэг болно гэжээ.

Тэрээр: "Нэг бүс нэг зам" санаачилгын зорилт нь хамтдаа хөгжихөд байгаа юм. Манай банкны зорилт нь гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад оршино. Энэ хоёр зорилт харилцан холбогдож байгаа юм гэжээ.

"Тэгэхдээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк бол зөвхөн Хятад улсынх биш харин дэлхийн олон орны дэмжлэгийг авсан олон улсын байгууллага юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 57 орны оролцоотойгоор 2015 оны 12-р сард байгуулагдсан. Одоо гишүүн орны тоо 77-д хүрээд байна, оны эцэс гэхэд 85-д хүрнэ" хэмээн тэр танилцуулжээ.

Жинь Личүнь: "Нэг бүс нэг зам" санаачилгад оролцож буй улс орнуудын төслүүд санхүүгийн тогтвортой нөхцөлийг хангасан, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн ард иргэдэд сайшаагдсан нөхцөлийг хангасан бол, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе