Ши Жиньпин хүндэтгэлийн хүлээн авалт хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-15 15:51:47

14-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчдэд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн бөгөөд Үндэсний их театрт урлагийн тоглолт сонирхуулжээ.

18 цагийн үед дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурал, дээд хэмжээний хуралд оролцсон удирдагчид, олон улсын байгууллагын албаны хүмүүс Хятадын Ардын Их Хурлын ордонд цуглаж, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов.

Ши Жиньпин: Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч та бүхэнд Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж байна. Бээжин бол урт удаан түүхтэй эртний хот, түүхийн он цагийн гэрч юм. Бээжин хот мөн орчин үеийн шинэ хот, Хятадын хөгжлийн шинэ төрхийг харуулж бий. Өнөөдөр бид эртний торгоны замын үзэл санааг уламжлан, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хийж буй нь түүхийн үргэжлэл, мөн ирээдүйн төлөөх зөв сонголт юм. Бид бүхний ажил үйлс эртний торгоны замын адил мянганаас мянганд дамжин, үр өгөөжөө хүртээнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Хүндэтгэлийн хүлээн авалтын дараа Ши Жиньпин дарга зочид төлөөлөгчдийн хамт Үндэсний их театрт урлагийн тоглолт үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл