|
|
||
5 сарын 14-нд Бээжингийн Үндэсний хурлын төвд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын "Иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх" сэдэвт хурал болжээ. "Иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжих" сэдвээр гол болгосон тус хуралд 60 гаруй улс орны засгийн газар, улс төрийн нам, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Хятадын Коммунист намын Гадаадтай харилцах газрын дарга Сүн Тао хэлэхдээ: Хятад улс "Иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх" зорилтын дагуу "нэг бүс нэг зам" дагуу улс орнуудтай өргөн цар хүрээгээр соёлын хамтын ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ хурал иргэдийн ойлголцолд маш их ач холбогдолтой юм гэжээ.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан, улс төрийн намууд, олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллагын албаны хүмүүс, "Нэг бүс нэг зам" дагуу улс орнууд болон хилийн чанад дахь Хятадын цагаач иргэд "Иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх" сэдвийн хүрээнд үзэл бодлоо хуваалцлаа. Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга зам дагуу улс орнуудын ард түмэнд үр ашиг хүртээж, иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх гүүр болсоор байна. \Далайнтуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |