• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Родриго Дутертетэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-16 09:43:14

15-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзсан байна.

Ши Жиньпин: Филиппин бол Хятадын найрсаг хөрш, мөн "Нэг бүс нэг зам"-ыг хамт байгуулах чухал түнш юм. Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааг баримтлах, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх явдал бол Хятад, Филиппиний харилцааг хөгжүүлэх зөв зам юм. Филиппиний талтай хоёр орны хөгжлийн стратегийг холбож, хамтын хөгжлийн замналын явцад улам их ололт амжилтад хүрч, хоёр ард түмэнд улам их үр ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хоёр орны дээд давхаргынхан хоёр орны харилцааны хөгжлийн чухал том асуудлаарх хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, хоёр орны харилцааг зөв чиглэлээр хөтлөн, эрүүл саруулаар тогтвортой хөгжүүлж байна. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчтэй хийж, тэнгис дэх хил дамнасан гэмт үйл ажиллагаанд цохилт өгөх, эрж хайх, авран туслах нэгдсэн үйл ажиллагаа өрнүүлэх, ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, мансууруулах бодисыг хориглох зэрэг салбарт хамтран ажиллаж, чухал салбар дахь хамтын ажиллагааны хэрэгжилтийг түргэтгэх буюу үе шатны чанартай ахиц гаргахад тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Хууль тогтоох байгууллага, орон нутгийн захиргаа, соёл, залуучууд, аялал жуулчлал, иргэдийн харилцаа зэрэг салбар дахь хэлхээ холбоо, хамтын ажиллагааг нягтруулах хэрэгтэй. Филиппин АСЕАН-ы даргалагч орноор сайтар ажиллахыг Хятадын тал дэмжинэ. Хятад улс АСЕАН-ы орнуудтай ойлголцол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн салбар дахь хамтын ашиг сонирхлоо зузаатган, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа холбоогоо өргөтгөн тэлж, Хятад-АСЕАН-ы харилцааны шинэ шатанд дэвшин хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэж онцолжээ.

Родриго Дутерте "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай болсонд баяр хүргээд, "Нэг бүс нэг зам" санаачилга нь Азийн харилцан холбогдож харилцан нэвтрэх, эдийн засгийн өсөлтөд дорвитой түлхэц өгөх бөгөөд Филиппинийг хөгжил дэвшилд хүргэх юм. Хятадын талтай хэлхээ холбоогоо нягтруулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөтгөж, хүмүүнлэгийн салбар дахь харилцаагаа урагш ахиулж, Хятад, Филиппиний харилцаа холбоог эрчимжүүлэхэд Филиппиний тал бэлэн байна. АСЕАН, Хятадын хамтын ажиллагаа, харилцааг эрчимжүүлэхийн тулд Филиппин хүчин чармайлт гаргана гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе