|
|
||
Бээжинд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын цуврал арга хэмжээнд оролцож байгаа олон улсын байгууллагын хариуцлагатай албан тушаалтан 15-нд хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" санаачилга нь олон улсын байгууллагын Хятадтай хамтран ажиллах талаар шинэ нөхцөл боломжийг авчирч байна. "Нэг бүс нэг зам" байгуулалт тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг цаашид дэмжихийг хүсэж байна гэжээ.
Мөн өдөр НҮБ-ын ХАС-ийн гүйцэтгэх захирал Бабатунде Осотимехин, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Энтони Лейк, Олон улсын улаан загалмайн хорооны ерөнхийлөгч Питер Маурер, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын гүйцэтгэх захирал Тегегневок Гэтту нар Синьхуа агентлагтай танилцсан бөгөөд тус агентлагт тусгай сурвалжилга өгсөн байна. Синьхуа агентлагийн захирал Цай Минжао тэдэнтэй тус тус уулзжээ.
Бабатунде Осотимехин "Ши Жиньпин даргын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол дээр хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд ихэд хүрсэн. Энэ удаагийн уулзалтаар Хятад улс дэлхий дахинд хандан Хятад улс нь дэлхийн найз нөхөр гэдгийг дахин нэг удаа тодорхой уламжилж, нээлттэй байр сууриар орнуудтай хамтран ажиллах эрэл хүслээ харууллаа" гэжээ.
Энтони Лейк "Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ "Нэг бүс нэг зам" байгуулалтын ажил хэрэгч цуврал арга хэмжээг дэвшүүлсэн. Энэ дундаас бид Хятадын засгийн газартай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж буйг олж харлаа гэжээ.
Тегегневок Гэтту, "НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын хэрэгжүүлж буй хөгжлийн зорилт болон Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга нэгдмэл юм. Хятадын талтай хамтран ажиллах нь Хөгжлийн хөтөлбөрийн ажлыг урагш хөгжүүлэх болно. Хятад улс нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал хүчин юм" гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |