• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Японы Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-16 16:08:19

16-нд Дяо Юйтай төрийн зочид буудалд Хятад улсын дарга Ши Жиньпин Японы засгийн газрыг төлөөлөн "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохоор ирсэн Японы Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никайтай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, ноён Тошихиро Никай бол Хятадын ард түмний хуучин найз. Хятад, Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаанд урт хугацаагаар зүтгэсэн юм. Хятад, Японы дипломат харилцаа сэргэсэн 45 жилийн ой энэ онд тохиох бөгөөд ирэх онд Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсан 40 жилийн ой тохионо. Хоёр орны харилцаанд шинэ боломж тохиож байгаа бөгөөд хэсэгхэн өрсөлдөөн сорилтыг даван туулах шаардлагатай байна. Хятад, Япон хоёр тал улс төрийн дөрвөн баримт бичиг болон дөрвөн зарчимт нийтлэг ойлголтын суурин дээр түүхээ сургамж болгон ирээдүйд чиглэх үзэл санааны дагуу, хоёр орны харилцааг сайжруулах ёстой. Японы тал, Хятадын талтай ижилдэн урагшилж, саад тотгорыг арилгаж, Хятад Японы харилцаа зөв чиглэлээр урагшлан хөгжих талаар дэмжихийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн гол цогцын хувьд Хятад, Япон хоёр орон эдийн засгийн даяарчлал болон худалдааг чөлөөтэй болгохыг дэмжих зэрэг талаар хамтын ашиг сонирхолтой юм. "Нэг бүс нэг зам" санаачилга Хятад, Япон хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаагаа биелүүлэхэд тус дөхөм болох юм. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх тухай Японы тал, Хятадын талтай хамтран судалж, хэлэлцэхийг хүсэж байна гэжээ.

Тошихиро Никай хэлэхдээ, Ши Жиньпин даргатай уулзсандаа баярлаж байгаагаа илэрхийлж, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг маш амжилттай зохион байгуулсан явдалд баяр хүргэж байна. Япон, Хятад хоёр орон хамтран ажиллах шаардлагатай. Япон, Хятад дипломат харилцаагаа сэргээсэн 45 жилийн ой болон Япон, Хятад энх тайван найрамдлын гэрээ байгуулсан 40 жилийн ой энэ он болон ирэх онд тус тус тохиох учраас хоёр тал ойг тэмдэглэх олон хэлбэрийн үйл ажиллагааг сайтар зохион байгуулж, Япон Хятадын харилцааны хөгжилд түлхэх хүчин хангахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе