|
|
||
16-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Мьянмарын Холбооны Улсын төрийн зөвлөх Аунг Сан Су Кейтай уулзжээ.
Ши Жиньпин: Хятад, Мьянмар урт удаан хугацааны найрсаг харилцаатай, өргөн хүрээнд стратегийн хамтын ашиг сонирхолтой юм. Мьянмарын ерөнхийлөгч өнгөрсөн сард Хятадад амжилттай айлчилж, хоёр тал шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухайд маш чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятадын тал Мьянмарын талтай хамт найрсаг харилцаагаа улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааг улам ахиулахад бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |