• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын аж үйлдвэр, банк санхүүгийн холбоо байгуулагдлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-16 16:29:42

"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт өндөрлөсөн өдөр буюу 15-нд "торгоны замын аж үйлдвэр болон банк санхүүгийн олон улсын холбоо"-г Бээжин хотноо байгууллаа. Энэ холбоо нь Хятадын ба гадаадын аж ахуйн нэгж болон банк санхүүгийн байгууллагыг нэгтгэж, олон улсад гишүүдээ зохион байгуулж "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд олон орнуудын хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж, дотооддоо Бээжин Тяньжин, Хэбэй-г зохицолтой хөгжүүлэх, Шюн Анийн шинэ дүүргийн бүтээн байгуулалтад оролцох зэргээр ажиллаж, холбооны гишүүд хэрэгжих боломжтой төслийг урьдаар сонгож болох юм.

Мөн өдөр байгуулагдсан "торгоны замын аж үйлдвэр болон банк санхүүгийн олон улсын холбоо" нь гадаад дотоодын олон төрлийн том том аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага сайн дураараа нэгдсэн ашгийн бус байгууллага болно. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга, торгоны замын төлөвлөлт судлалын төвийн зөвлөлийн дарга Чэн Юань тус холбооны тэргүүлэгчдийн даргаар ажиллах болно. Уг холбооны ирээдүйн хөгжлийн гол хандлагын талаар Чэнь Юань хэлэхдээ, "Олон улсад улс орны нэг бүс нэг зам дагуу орнуудтай тохиролцсон гэрээ хэлэлцээрийн дагуу, хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг засгийн газрын салбаруудын удирдлага дор холбооны гишүүдийн зохион байгуулж хоёр талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих болно. Харин дотооддоо болохоор Хөх мөрний эдийн засгийн бүс, Бээжин Тяньжин, Хэбэй-г зохицолтой хөгжүүлэх стратеги, Шюн Аний шинэ бүс, Өвлийн олимпийн наадам, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтад оролцож, томоохон төсөл босгож, орон нутгийн захиргаанд үйлчлэх болно. Холбооны гишүүд хэрэгжих боломжтой төслийг урьдаар сонгож болно" гэжээ.

Бүртгэлд харуулснаар, өнгөрсөн 3 жилийн хугацаанд, Хятад улс болон "нэг бүс нэг зам"-ын зам дагуух орнуудын худалдааны нийт хэмжээ 3 их наяд ам.долларыг давж, Хятадын зам дагуух орнуудад хөрөнгө оруулсан нийт хэмжээ давхардсан тоогоор 50 тэрбум ам.долларт хүрэв. Хятадын аж ахуйн нэгж 20 гаруй улс оронд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, орнуудад 1 тэрбум 100 сая ам.долларын татвар хураамж болон 180 мянган ажлын байрыг буй болгов.

Холбоо байгуулагдахаас өмнөхөн болсон "нэг бүс нэг зам" үйлдвэрлэл банк санхүүгийн дээд хэмжээний анхны форумын үеэр, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга асан, олон улсын Ази Европын шинжлэх ухааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Жян Жэнхуа, юанийн тогтвортой чанар нь "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад ашигтай нөхцөлөөр хангасан гэв. "Банк санхүү нь эдийн засгийн гол цөм юм. "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт хөрөнгө мөнгөний дэмжлэгээс салж чадахгүй. Юанийн тогтвортой чанараас шалтгаалан улмаар хөрөнгө орлуулалтын үр ашигтай валют болж, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад ашигтай нөхцөлийг бий болгосон. Ирээдүйд банк санхүүгийн инновацийг ахиулж, олон улсын хөрөнгө босголтын загварыг шинэчлэн, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон давхаргын банк санхүүгийн индрийг буй болгож, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад тогтвортой, урт хугацааны, эрсдэлийг тогтоон барьж чадах банк санхүүгийн баталгааны системийг хангана." гэв. "Нэг бүс нэг зам"-ын дэд бүтцийн холболт тасралтгүй эрчимжиж, давхацсан дэд бүтцийн тоног төхөөрөмжийн сүлжээ бүрэлдэж байна. Хятад болон холбогдох орнууд Жакарта-Бантунгийн хурдны төмөр зам, Хятад-Лаосын төмөр зам зэрэг төслийн бүтээн байгуулалтыг хамтаар эрчимжүүлж байна. Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын ХХК "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцсон 41 улс болон бүс нутагт одоо хэрэгжүүлж байгаа төсөл нь 159-д хүрч, эдгээр төсөл нь төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, гарам боомт зэрэг маш олон салбарт холбогдсон байна. ТУЗ-ийн дарга Мэн Фэнцао хэлэхдээ, Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын ХХК Торгоны замын үйлдвэрлэл болон банк санхүүгийн олон улсын холбооны тавцангаар дамжуулж, 'Нэг бүс нэг зам'-ын эргэн тойрны орнуудтай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно" гэжээ.

Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын ХХК, дэлхийд нэртэй Хятадын том компанийн хариуцлагатай хүний хувьд Мэн Фэнцао хэлэхдээ, "Торгоны замын үйлдвэрлэл болон банк санхүүгийн олон улсын холбоо"-ны байгуулагдсан явдал нь улсын дотоод гадаадын бодит үйлдвэрлэл болон банк санхүүгийн эх баялгийг "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцуулах, олон улсын үйлдвэрлэл болон тоног төхөөрөмжийн хамтын ажиллагааг дэмжин урагшлуулах, өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдлыг тогтворжуулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе