• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс, нэг зам" санаачилга нийтлэг хөгжил, цэцэглэлтийг бий болгоно

CRI       (GMT+08:00) 2017-05-16 09:06:08

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг Төв аймгийн Хөшигтийн хөн­дийд байрлах олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбох хурдны авто замыг тухай үеийн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Монголын дэд бүтцийн хөгжилд шинэ хуудас нээж байна" хэмээн онцолсон билээ. Монгол Улс нь далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн хоёр улстай хиллэдэг. Дэд бүтцийг барьж байгуулж, хил дамнасан тээврийн үйл ажиллагаагаар эдийн засгийн өсөлтийг бий болгохоор зорьж буй тус улсын "Талын зам" хөтөлбөр нь "Нэг бүс, нэг зам" санаачилгатай ялангуяа, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалттай бүрэн нийцэж байна. Энэ нь "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээн дэх олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зургаан том коридорын нэг юм. 2015 оны долдугаар сард, Монгол Улс, БНХАУ болон ОХУ өөрсдийн улс орныг хамаарах энэхүү коридорыг барьж байгуулах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 2016 оны есдүгээр сард, БНХАУ тус коридорын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хүрээг танилцуулж, олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний эхний хүрээний албан ёсны хэрэгжилтийг эхэлсэн.

УЛААНБААТАР, 2016 оны 8 дугаар сарын­ 19, (Синьхуа)-2016 оны 8 дугаар сарын 18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны хамтлаг Улаанбаатар хотын СТӨ-нд тоглол­­тоо хийлээ. Урд хөршийнхөө талаарх монголчуудын ойлголтыг нэ­мэгдүүлэхэд туслах "Хятадыг мэд­рэхүй"-Соёлын солилцооны хөтөлбөр пүрэв га­рагт Монгол Улсын нийслэл хотод зо­хион байгууллаа. (Синьхуа)

Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Пакистан улсын дэд бүтцийн хөгжлийг ихээхэн хурдасгаж байна. 2016 оны дөрөвдүгээр сард, Каракорамын хурдны автозамын Пакистаны хэсгийн замыг засаж, сайжруулах ажил албан ёсоор эхэлсэн. Энэ сард Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын тээврийн дхамгийн том дэд бүтцийн төсөл болох Пешавар-Карачиын хурдны авто зам (Суккар-Мултаны хэсэг), албан ёсоор эхлэв. Мөн наймдугаар сард, Пакистаны Пенжаб мужийн Шоркотыг Каневальтай холбосон 64 км урттай М4 хурдны авто замын хэсгийг барих ажлын шавыг тавьсан. Тус зам нь Хятад улсын дэмжлэгтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй Пакистаны анхны хурдны авто зам болов. Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь "Нэг бүс нэг зам"-ын их бүтээн байгуулалтын эхний бүлэг болсон юм. Тус эдийн засгийн коридор нь аажмаар бий болж байгаа "1+4" хамтын ажиллагааны бүтцийн төв бөгөөд "Гвадар" боомт, тээврийн дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нь дөрвөн үндсэн үйл ажиллагааны чиглэл болно. Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь тус бүс нутгийн хувьд ихээхэн боломж бөгөөд Хятад, Төв Ази, Өмнөд Ази болон Дундад Азийн гурван тэрбум гаруй хүнд бодит хөгжил авчирна гэдгийг Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф олон удаа дурдсан билээ. Далайн торгоны замын бүтээн байгуулалт Хятад, Грекийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж Хятадын "Коско Шип­пинг" компани Афины хөрөнгийн биржээр дамжуулан "Пираеус" Боомтын голлох хувь­цааг наймдугаар сарын 10-нд худалдан авлаа. Тус боомт нь чингэлгийн хүчин чадлын хувьд 2010 онд дэлхийн хэмжээнд 93 дугаар байрнаас 39 дүгээрт орж , амжилтад хүрсэн бөгөөд Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилга болон газар зүйн таатай байршлынхаа ачаар улам бүр хүчээ авч байна.

УЛААНБААТАР, 2016 оны 8 дугаар­ сарын 19, (Синьхуа)-2016 оны 8 ­дугаар сарын 18-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар­ хотод байрлах Монголын Уран зур­гийн гале­рейд зохиосон Хятад но­мын үзэсгэлэнд уншигчид ном сонгож байгаа нь.

Монголчууд өөрийн урд хөршийнхөө талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд туслах "Хятадыг мэдрэхүй" Соёлын солилцооны хөтөлбөр пүрэв гаригт Монгол Улсын нийслэл хотод зохион байгуулав. (Синьхуа)

"Пираеус" боомт нь ХХI зууны Далайн торгоны тээврийн Европ дахь төв болж, Хятад, Европын газрын болон далайн шуурхай тээврийн шугамыг Торгоны замын эдийн засгийн бүстэй холбож, тус санаачилгын хамаарах бүс нутагт эдийн засгийн өсөлт бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Гурван жилийн өмнө Си даргын дэвшүүлсэн ХХI зууны Далайн торгоны замын санаачилга ихээхэн амжилтад хүрээд байна. Өнгөрсөн есдүгээр сард, 13 дахь удаагийн АСЕАН (Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны)-ы экспо Хятадын Гуанши Жуаны өөртөө засах оронд зохион байгуулагдсан билээ. ХХI зууны Далайн торгоны замын санаачилгыг түгээж, дэлгэрүүлэх болон Хятад, АСЕАН-ы нэгдмэл бүлгийг бий болгох зорилготой тус үзэсгэлэнд 29 улсын 2600 гаруй компани оролцсон. 2016 онд Хятад болон АСЕАН нь харилцан санал солилцож эхэлсний 25 жилийн ойгоо тэмдэглэв. Хятад болон АСЕАН-ы улс орнуудын хоорондын худалдаа хэмжээ 1991 онд найман тэрбум хүрэхгүй байсан бол улмаар жилд дунджаар 18.5 хувиар өсөж, 2015 онд 472 тэрбум ам.доллар болон нэмэгдлээ. 2016 оны тавдугаар сарын эцэс гэхэд хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ, 160 тэрбум ам.доллараас давж гараад байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс нь АСЕАН-ы хамгийн том худалдааны түнш бол АСЕАН нь Хятад улсын хувьд худалдааны гурав дахь том түнш боллоо. Одоогийн байдлаар Хятад улсын хөрөнгө оруулалттай 300 үйлдвэр АСЕАН-ы найман улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 26 бүсэд байгуулагдаж, нийт 1.77 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Тайландын Ерөнхий сайд асан Абисит Вежажива "Нэг бүс, нэг зам" санаачилга нь хөтөлбөрийн зам чиглэлийн дагуу байрлах улс орнуудын ард түмний хоорондын харилцааг нэмэгдүүлж, Тайланд болон өөр бусад улс оронд чухал боломжуудыг бүрдүүлнэ" гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин/ Синьхуа агентлаг/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе