• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Б.мөнхтуул: "нэг бүс, нэг зам" санаачилга монгол улсад эдийн засгийн өсөлтөө

CRI       (GMT+08:00) 2017-05-16 09:24:30

"БНХАУ-ын санаачилсан "Нэг бүс, нэг зам" санаачлагад орол­ цох нь Монгол Улсад тулгараад­ байгаа эдийн засгийн хямралаа даван туулахад тусална" хэмээн тус улсын то­моохон нэг сонины эрхлэгч хэллээ. Хятад хэлээр хэвлэгддэг "Монголын мэдээ" сонины эрхлэгч Б.Мөнхтуул "Хэдийгээр Мон­голын эдийн засагт хямрал нүүр­лээд байгаа ч, ирээдүйд өсөж дэвших асар том боломж, чадавх байгаа" гэдгийг онцолсон. Гурван сая хүн амтай, 12 тэрбум ам. дол­ ларын эдийн засагтай Монгол Улс өнөөд­рийн байдлаар 2009 оноос хойшх эдийн засгийн хамгийн том хямралтай тулаад бай­на. Эрх баригч МАН-аар удирдуулсан шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, төрийн зардлыг танаж, өсөн нэмэгдэж байгаа гадаад өрийн асуудлаа шийдэхээр хичээн ажиллаж эхэл­сэн. "Хэрэв бид Хятадын санаачилсан "Нэг бүс, нэг зам" санаачилгын нэг хэсэг нь болж, Хятадын технологи, но-хаугаас суралцаад, томоохон төслүүдээ урагш хөдөлгөж, өөрсдийн газарзүйн давуу талаа ашиглаж чадахын бол хямралыг даван туулах хэцүү биш. Монгол Улсын Орос, Хятад хоёр гүрний дунд байрлах газарзүйн давуу тал нь энэ хоёр оны хооронд транзит худалдаа, ложистик, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа" хэмээн Б.Мөнхтуул хэллээ. Мөн тэрбээр монголчууд Хятад улсын амжилттай хөгжил дэвшилд анхаарал хандуулж, тэрхүү бэлэн загвар, хөрөнгө оруулалтыг нь "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд нэвтрүүлэх хэрэгтэйг дурдсан юм. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцээ сайжруулахын тулд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байгаа. Монголын олон эдийн засагч Хятадыг гадаадын томоохон шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр бөгөөд үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ гаргах аварга зах зээл хэмээн харж байна. Тэд Монгол Улс өөрийн санаачилсан "Талын зам" хөтөлбөрөө Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилгатай холбож чадна гэсэн хүлээлттэй байгаа. "Талын зам" хөтөлбөр нь хил дамнасан тээвэрлэлтээр Монголын эдийн засгийг өсгөх зорилготой бөгөөд Орос, Хятадыг холбосон хурдны зам, Монголын одоогийн төмөр замыг өргөтгөн барих цахилгаан жуулах Монголын нутгаар дамжих Орос, Хятад хоёр улсын хооронд газрын тос, хийн хоо­лой барих зэргээр дэд бүтцийг сайжруулах юм. Монголын нүүрсний ассоциацын ерөнхийлөгч Т.Наран тус улсын дотоодын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Нүүрсний үнэ унасан үед Хятадын зах зээлд хүрэх төмөр замаа барьснаар Монгол Улс нүүрсний зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой" хэмээсэн байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин/ Синьхуа агентлаг/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе