• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пуужин харвасантай холбогдуулан хаалттай зөвшилцөл хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-17 15:20:55
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын дарга, Уругвайгаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Эльбио Росселли 16-нд хэлэхдээ, мөн өдөр Аюулгүйн зөвлөл БНАСАУ сүүлийн үед пуужингийн туршилт хийсэн асуудлаар хаалттай зөвшилцөл хийсэн бөгөөд БНАСАУ-ын энэхүү үйлдлийг хатуу зэмлэн буруушаагаад, дахин цөмийн туршилт хийхгүй пуужин харвахгүй байхыг шаардаж байна гэжээ.
 
Тэрээр хаалттай зөвшилцөл дууссаны дараа хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, Аюулгүйн гишүүд зөвшилцлийн явцад, хориг арга хэмжээ, энх тайван дипломат арга барилыг багтаасан өнөөгийн байдлыг даван туулах тухай арга хэлбэрүүдийг авч хэлэлцээд, чухал үр дүнд хүрсэн гэжээ.
 
Эльбио Росселли: БНАСАУ бодитой үйл ажиллагаа авч, цөмийн зэвсэггүй байлгах чин үнэнч амлалтаа илэрхийлэх нь хамгийн чухал. Мөн Солонгосын хойг болон цар хэмжээ ихтэй бүс нутгийн хурцадмал байдлыг хичээн намжаах нь маш чухал гэдгийг Аюулгүйн зөвлөл онцолж байна. Мөн Солонгосын хойг, зүүн Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын чухал гэдгийг Аюулгүйн зөвлөл дахин нотолсон бөгөөд энх тайван, дипломат, улс төрийн аргаар зохицуулах төсөл боловсруулж, Аюулгүйн зөвлөлийн гишүүн болон бусад орнууд яриа хэлэлцээгээр энх тайван, бүх асуудлыг зохицуулах төслийн талаар тохиролцоонд хүрэхийг сайшааж байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ 14-нд пуужин хөөргөсөн байна.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе