|
|
||
"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны анхны дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсан талаар ОХУ-д халуун сэдэв болон яригдаж байна. Олон зонхилох хэвлэл мэдээлэл, эрдэмтэн мэргэжилтнүүдийг урьж иргэдэд "нэг бүс нэг зам" санаачилга болон энэ хүрээн дэх Орос, Хятадын хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд ирээдүйн талаар тайлбар өгөв. Хятадын асуудлыг урт хугацаанд судалсан Оросын хэсэг эрдэмтэн өгүүлэл бичиж, дээд уулзалтын идэвхтэй ач холбогдлын талаар өгүүлсэн байна.
ОХУ-ын "Россия сегодня" мэдээллийн агентлагийн тоймч Королёв нийтэлсэн өгүүлэлдээ, "нэг бүс нэг зам" дээд уулзалт амжилттай болсон шалтгаан нь Хятад улс тохиромжтой үед үүнийг дурдсан учраас онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Уг уулзалтаар зөвхөн Евроазийн эх газар дээрх зам харилцааны дэд бүтцийг хэрхэн бүтээн байгуулах тухай судлан хэлэлцсэн биш, хамгийн чухал нь Хятад улсаас "дэлхий хаашаа явах ёстой, юу хийх ёстой" гэдэг санаачилгыг дурдсан явдал юм. Бүх дэлхийн хувьд, иймэрхүү санаачилга цаг үеэ олсон байна гэжээ.
ОХУ-ын стратеги судалгааны газрын дарга хэлэхдээ, энэ удаагийн дээд уулзалтаар Хятад улсаас олон улсын хамтын нийгэмлэгт хамтын ажиллагааны тодорхой, бодитой мэдээлэл өгсөн байна. Иймэрхүү мэдээлэл нь онцгой эрхийн байр суурь болон дэлхийг удирдах эрхийн талаар хөөцөлдөөд байгаа биш, харин дэлхийн олон орон харилцан ашигтай, нээлттэй багтаамжтай эдийн засгийн хамтын ажиллагаа байгуулахыг бүх хүчээрээ урагшлуулах явдал юм. Олон орон болон тэдний ард түмний ашиг сонирхлыг амжилттай холбосон зохицуулалтын төслийг Хятад улс хайж олсон байна, энэ талаар маш чухал бодит ач холбогдолтой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |