|
|
||
Хятад улсын дарга Ши Жниьпин 17-ны өдөр Бээжинд Аргентины ерөнхийлөгч Макритай уулзжээ. Хоёр улс олон салбар дахь харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Аргентины их бүрэн стратегийн түншийн харилцааг улам эрчтэй хөгжүүлэхийг хоёр орны тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил бол Хятад, Аргентин хоёр улсын дипломат харилцаа байгуулсан 45 жилийн ой. Хоёр улс 20-ын бүлгийн гишүүн улс, мөн зах зээл эрчтэй хөгжиж буй улс болох юм. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмний үндсэн эрх ашигт нийцэж байгаа бөгөөд түүнчлэн дэлхийн тогтвортой хөгжилд ч ашигтай юм. Хоёр тал улс төрийн хамтын ойлголтоо бэхжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг удирдан, хамтын ажиллагааныхаа үр ашгийг ард түмэндээ хүртээх хэрэгтэй юм гэжээ.
Тэрээр мөн Аргентин "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож байгааг сайшааж, Хятадын тал Латин Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулан, "Нэг бүс нэг зам" санаачилгын тойронд Хятад, Латин Америкийн хөгжлийн стратегийг уялдуулан хамраар хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |