• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлдвэрлэлийн салбарыг улам ухаалаг болгоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-18 09:53:01
17-нд болсон Төрийн Зөвлөлийн байнгын хурлаас: Ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг стратегийн гол чиглэл болгож, "интернет+", нийтээрээ ажил эрхлэх, олуулаа шинийг санаачлах зэрэгтэй нягт уялдуулан, зоригтойгоор шинэчилж, тасралтгүй баялаг үр дүнд хүргэн, удирдан дагуулах үүрэг бүхий "үлгэр жишээ чиг шугам" бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүх салбарыг ухаалаг, ногоон, үйлчилгээний хэлбэрээр шинэчлэгдэхийг ахиулна гэжээ.

"Хятадад үйлдвэрлэв" салбарыг хүчирхэгжүүлэх нь хөгжлийн нөөц хүчийг дайчлахад тустай. Хөдөлгөгч хүчийг шинэчлэхэд ухаалаг үйлдвэр чухал зангилаа болно.

БНХАУ-ын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй: "Хятад бол үйлдвэрийн салбарын их гүрэн, мөн интернетийн их гүрэн. Энэ хоёр давуу талаа сайтар ашиглавал, дутуугаа нөхөхөөр барахгүй аж үйлдвэржилтийн бүх үйл явцыг түргэтгэж болох юм" гэжээ.

Нэг талаар ухаалаг үйлдвэр, 3D хэвлэл зэрэг шинэ технологи тасралтгүй бий болж, шинэ салбар тасралтгүй түгэн дэлгэрч, эдийн засгийн шинэ өсөлт гаргаж байна. Нөгөө талаар мэдээлэл технологийг уламжлалт үйлдвэрлэлийн салбартай сайтар уялдуулбал, өвөрмөц захиалгат үйлдвэр, үйлчилгээний хэлбэр бүхий үйлдвэр зэрэг шинэ салбарыг нээхээр барахгүй шинэ зах зээл бий болгож, хэт үйлдвэрлэлийг зохицуулж болох юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе