|
|
||
17-нд АИХ-ын ордонд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян төрийн айлчлал хийхээр ирж, мөн "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцсон Аргентины ерөнхийлөгч Маурикио Макриг хүлээн авч уулзав.
Ли Кэчян, Хятад, Аргентин дипломат харилцаа тогтоосон 45 жилд, хоёр орны харилцаа тогтвортой хөгжлөө. Ши Жиньпин дарга эрхэм ерөнхийлөгч тантай олон удаа уулзаж, хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлсэн юм. Хятад улс Аргентины талтай хамт харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нягтруулж, нийгэм соёлын харилцаагаа эрчимжүүлэн, хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, хамтын хөгжлөө ахиулсан юм гэжээ.
Маурикио Макри: Аргентин, Хятадын бүх талын стратегийн түншийн харилцаа Аргентин улсад чухал ач холбогдолтой. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх, харилцан ашигтай хамтран ажиллах маш их нөөцтэй. Хятадын аж ахуйн нэгжүүд Аргентинд хөрөнгө оруулахыг дэмжих бөгөөд өмнөдийн хамтын зах зээлийг идэвхжүүлэн, Хятад улстай эдийн засаг, худалдааны олон хэлбэрийн хамтын ажиллагаа өрнүүлж, Латин Америк хийгээд Хятадын харилцааны хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |