• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүс нутгийн номын сан хамтран хөгжих талаар ярилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-18 16:24:06

5-р сарын 17-18-нд, Ази, Номхон далайн бүсийн орнуудын номын сангийн дарга нарын 25-р хурал Хятадын үндэсний номын санд болов. Хятад, Австрали, Бутан, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз зэрэг 20 орны үндэсний номын сангийн албаны хүмүүс хамтдаа бүсийн номын сан хамтран хөгжих, мэдлэгээ хуваалцах талаар ярилцан, бодлогоо тодорхойлов. Хятадын үндэсний номын сангийн төлөөлөгч: Торгоны замын олон улсын номын сангийн холбоо байгуулж, Ази, Номхон далайн бүсийн номын сангийн хөгжлийг ахиулна гэжээ.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын номын сангийн дарга нарын хурал бол тус бүсийн үндэсний номын сангийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бүсийн чанартай олон улсын хурал юм. Тус хурал жилд нэг удаа болж, тус бүсийн олон орны үндэсний номын сан ээлжлэн зохион байгуулж, тус бүсийн номын сангийн хөгжлийг судлан хэлэлцэж, бүсийн дотоодод эх баялаг, мэдээлэл хуваалцахыг ахиулдаг юм. Хуралд, төлөөлөгчид олон улсын хамтын ажиллагаа өрнүүлсэн тухай бодит байдал, туршлагаа хуваалцсан байна.

Шинэ Зеландын Үндэсний номын сангийн Тернбалл номын сангийн захирал Крис: Хятадын Үндэсний номын сан, Шинэ Зеландын Үндэсний номын сантай хамран зохион явуулж буй "Хязгааргүй хайр-Луис Элийн мэндэлсэн 120 жилийн ойг тэмдэглэх сурвалж бичгийн үзэсгэлэн" 5-р сарын 18-нд нээгдлээ. Хамтран зохион явуулж буй энэ үзэсгэлэн Үндэсний номын сан хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэх чухал арга хэлбэр бөгөөд хоёр орны ард түмэнд бие биенийхээ соёлыг илүү ойлгох боломж нээж, хоёр орны номын сангийн ажилтнуудын туршлагаа хуваалцах боломж бүрдүүлсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Бид саяхан хүмүүнлэгийн солилцооны талаар ярилаа. Эдгээр номын сангийн ажилтнууд харилцан нөлөөлж, санал бодлоо илэрхийлэх нь өөр өөр номын сангийн сурвалж бичигт өөр өөр соёлын ухагдахууныг авчрах болно. Үүнээс гадна, тэд хамтын ажиллагаагаар дамжин, удирдах, үлгэр жишээ үзүүлэх зэрэг өөр өөр салбарын туршлагаасаа хуваалцаж болно. Иймээс мэргэжлийн ёс зүй, ажлын арга барилын талаар нийтлэг зүйлс байгаа ч өөр өөр улс орны байдлаас болж ялгаатай зүйлс ч байдаг гэжээ.

Ази, Австрали тивийн дижитал номын сан байгуулах нь илүү олон орны дижитал агуулгыг хуваалцахад туслах болно гэж Өмнөд солонгосын Үндэсний төв номын сангийн сурвалж бичгийг удирдах газрын дарга Ли Юн Сун санал болгожээ.

"Өдгөө Азийн орнуудын үндэсний номын санд дижитал номын сан байгуулагдсан. Эдгээр номын сангийн агуулгыг хамт ашиглавал бидний түр нэрийдэл дор Ази, Австрали тивийн дижитал номын сайн бий болно" гэжээ.

Ази, Австрали тивийн бүс нутаг хөгжиж буй олон оронтой учраас дэмжлэг олж, тухайн нутгийн номын сангийн ажил үйлсийг хөгжүүлэхийг улс орнуудын төлөөлөгчид дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Үндэсний номын сангийн дэд захирал Сүнь-Иган Хятадын засгийн газар холбогдох ажлуудыг гардан хийж байна гэжээ.

"Номын сангийн салбар дахь сургалт, ялангуяа хөгжлөөр тааруу нутагт дижитал, судар бичгийг сэргэн засах, дижитал номын сангийн бүтээн байгуулалтын талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Хятадын засгийн газар энэ талаар зарим ажлыг хийж, холбогдох орны номын сангийн хөгжлийг дайчилсан юм. Үүнээс гадна бид тоног төхөөрөмж, номын сангийн программын системийн талаар дэмжлэг үзүүлнэ. Бид эдгээр ажлыг гардан хийж байна" гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын Үндэсний номын сан 1989, 2004 онд Ази, Австрали тивийн орнуудын Үндэсний номын сангийн захирлуудын 4-р, 12-р хурлыг тус тус зохион байгуулж байсан бөгөөд энэ онд гурав дахь удаагаа зохион явуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе