• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Отгонтэнгэр их сургуулийн гурван оюутанд тэтгэлэг олгов

CRI       (GMT+08:00) 2017-05-18 14:55:33

Отгонтэнгэр их сургуулийн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгох Монгол, Хятадын Соёл боловсролын сангийн "Фан Шиньшэн"-ий нэрэмжит тэтгэлэх олгох ёслол 5-р сарын 17-нд Отгонтэнгэр их сургуульд болж, тус сургуулийн оюутан Содномбалжир, Пүрэвсүрэн, Дорлигжав нарт тус бүр 3000 юаний тэтгэлэг олголоо.

Монгол, Хятадын Соёл боловсролын сан Монголын оюутан сурагчдын хятад хэл сурах идэвхийг нэмэгдүүлэх, Монгол улсад хятад хэлний боловсролыг хөгжүүлэх, хоёр орны соёлын харилцааг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрүүд байнга зохион байгуулдаг.
Улаанбаатар хотын Дүнфан Хүйсүө буюу Дорнын алжаал тайлах төвийн ерөнхий захирал Фан Шиньшэний нэрэмжит тэтгэлгийн тусгай хөтөлбөр Отгонтэнгэр их сургуульд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хятад хэлний шалгалтаар дамжуулж тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг тодруулдаг байна.

Тэтгэлэг олгох ёслолын үйл ажиллагаанд Отгонтэнгэр их сургуулийн сургалтын албаны дарга Мягмархүү, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Номин, Дүнфан Хүйсүөгийн захирал Шүэ Рүнрүн, Монгол, Хятадын Соёл боловсролын сангийн нарийн бичгийн дарга, Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер Фэн Дэхүн нар оролцож, Монгол, Хятадын Соёл боловсролын сангийн ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн Күнзийн инситутийн Хятад талын захирал Жү Жүньли удирдан зохион байгуулсан байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе