• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын музейн өдрөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-19 14:33:56

Жил бүрийн 5-р сарын 18-ны өдөр бол олон улсын музейн өдөр юм.Энэ жилийн музейн өдрөөр 97 музей Бээжин хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсний зэрэгцээ лекц унших, үзэсгэлэн гаргах зэрэг нийт 102 төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Мөн өдөр Нийслэлийн музей "Сайхан Хятад орон-Хятадын археологийн амжилт сүүлийн 20 жилд" үзэсгэлэнг нээсэн бөгөөд 8-р сарын 27-нд өндөрлөнө. Үзэсгэлэнд оролцсон 360 ширхэг түүхэн дурсгалт үзмэрийн дийлэнх нь анх удаа нутаг орноосоо гарч байгаа бөгөөд заримыг нь анх удаа агуулахаас гаргаж байна. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй боловч захиалга өгч байж үзэх шаардлагатай гэж Музейн хариуцлагатай ажилтан хэлж байлаа. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе