Ядуурлыг бууруулахад оюуныг тэтгэх нь маш чухал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-19 16:55:29

Хятад улс одоогийн байгаа 40 сая ядуу хүн амыг 2020 он гэхэд ядуурлаас ангижруулахаар чармайж байна. Үүнд боловсролын ядуурлыг бууруулах нь чухал алхам болно. Ядуурлыг бууруулахад оюуныг тэтгэх нь маш чухал юм. ядуу нутгийн хүүхдүүдэд сайн боловсрол хүртээх нь ядуурлыг бууруулах чухал үүрэг болно. Мөн ядуу хүмүүсийг үе дамжин ядуурахаас сэргийлэх чухал арга зам болно гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж байсан билээ. Өнөөдөр бид Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яньчий шяний Ма-эр тосгоны бага сургуульд очиж, энд сурч байгаа 34 сурагчийн хагас зууны турших өөрчлөлт хувиралттай танилцацгаая. Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яньчий шяний Ма-эр тосгонд хүрэхэд зүүн баруун чиглэлийн зам тосгоноор гарч, замын хоёр хажуугаар тоосгон байшин жигдэрч байлаа. Үүний дунд улаан өнгийн 6 байшин хоёр эгнээгээр байрласан нь Ма-эр тосгоны бага сургууль болно.

Уг сургууль 1962 онд байгуулагдсан цагаас хойш нэгэнт хагас зууныг элээжээ. Анхны шороон байшингаас одоогийн улаан тоосгон байшин болон өөрчлөгдсөн байна. Ма-эр тосгоны бага сургуулийн захирал Янь Жүнь Шэн энэ сургуульд бичиг үзэж байсан нэгэн.

Тэрээр хэлэхдээ, хамгийн анх шороон тоосгон суурьтай шороон байшин байлаа. Намайг үсэг бичиг үзэж байхад шороон байшин байсан, та нар бараг мэдэхгүй л дээ. Одоо сургуулийн байшин газар хөдлөлтөөс хамгаалагдсан, 8 баллын газар хөдлөхөд тэсвэртэй байшин болсон, бараг давхар байшин шиг л гэлээ.

Хүнд бэрхшээлтэй орчин нь багш нарын хариуцлагатай сэтгэл, ажил мэргэжилд нь нөлөөлж байгаагүй. Үүний нөлөөгөөр Янь Жүнь Шэн бага дунд сургуулиа дүүргээд багшийн сургуульд орж суралцан багшийн ажил хийснээс хойш 20 гаруй жил болжээ. Тэрээр 2006 оноос Ма-эр тосгоны бага сургуулийн захирлын албыг хашиж эхэлсэн байна. Энэ үед шороон байшин тоосгон байшин болон өөрчлөгдсөн байна. Гэвч хичээлийн танхимаас өөр юу ч байгаагүй. 2012 онд Хятад улс боловсролын хөгжлийг чухалчлах болсноор Ма-эр тосгоны сургуульд тал бүрийн төсөл хэрэгжиж, нурах шахсан байшинг нураан 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барьж өгсөн байна. Хичээлийн танхимын доторх тоног төхөөрөмж шинэчлэгдэн, компьютер, хөгжмийн урлаг, уран зургийн өрөө болон номын сан, мөн биеийн тамирын талбайтай болгож, энэхүү бага сургуулийг жинхэнэ сургууль шиг болгосон байна. Сурагчид энд өргөн агуулгатай үйл ажиллагаа зохион байгуулж болох болжээ. Янь Жүнь Шэн Ма-эр тосгоны бага сургуулийнхаа тухай ярих үед нүүр дүүрэн баяр бялхаж байлаа.

эдгээр сурагчдыг засгийн газар гурван төрлийн төлбөрөөс чөлөөлж, хоёр төрлийн нөхвөр өгч байна. Тухайлбал хичээлийн бичгийн зардал, дотуур байрны зардал, нэг хэсэг амьжиргааны зардлаас чөлөөлж, дотуур байрны нөхвөр, замын зардлын нөхвөр өгч байна. Үдийн хоолыг үнэ төлбөргүй хангаж байна гэжээ.

Ян Шяофан бол Ма-эр тосгоны бага сургуулийн 1-р ангийн эрхлэгч юм. Энд ажиллаад гурван жил болж байна. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш төрсөн тэрээр ихэнх залуучууд шиг том хотод ажиллах гэж зүтгээгүй, харин хөдөөгийн багш болсон юм. Тэр энэ тухайгаа хэлэхдээ,

би ер нь хүүхдэд их хайртай. Тиймээс энд ирсэн. Намайг ирэхэд багш элсэж байсан. Би хүүхдүүдтэй их ойр дотно байдаг. Би өөрөө ч хүүхэд шиг зантай хүн юм. Ингээд л багш болсон доо гэж ярьж байв.

Боловсролын ядуурлыг бууруулах нь бусад талаар ядуурлыг бууруулахтай адилгүй. Нэг амьсгаагаар хийчих ажил биш. Хүүхдүүд маань эрдэм ном сурахыг баяжих арга хэлбэр болгоогүй нь мэдээж. Тэд өөрийн сонирхол болон амьдралынхаа хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн энд суралцаж байна. Уг сургуулийн захирал болон багш нар эгэл жирийн ажил хийж байгаа боловч түүний цаана хэзээ ч унтаршгүй гэрэл гэгээ харагдаж байгаа юм.      

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл