• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс анх удаа тэнгисийн ёроолоос Шатамхай мөс олборлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 10:20:40

18-нд Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн Шэн Хүд шатамхай мөс олборлох туршилтыг 187 цаг хийлээ. Хятад улс тэнгисээс шатамхай мөс олборлох туршилтыг анх удаагаа амжилттай хийж байгаа нь энэ юм. Энэ нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнд алсдаа ихээхэн үр нөлөө үзүүлэх юм.

Шатамхай мөс гэдэг нь тэнгисийн гүнд хуримтлагддаг, мөн эх газрын мөнх цэвдэгт өндөр даралт, бага дулааны нөхцөлд бүрэлддэг байгалийн шатамхай хий болон уснаас бүрэлдсэн мөс шиг бодис. Жинхэнэ өндөр хүчин чадалтай эрчим хүч юм. 1 шоо метр шатамхай мөснөөс 0.8 шоо метр ус болон 164 шоо метр байгалийн хий ялгарч, түүнээс ялгарах энерги нь нүүрс, нефтээс хамаагүй их байдаг бөгөөд ялгарах бохирдол нь нүүрс, нефтээс бага, бохирдол багатай цэвэр эрчим хүч юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе