|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын тусгай элч Ли Хэ Чантай 19-нд Бээжинд уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, БНСУ бол хөрш орон, дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр талт харилцаа маш хурдтай хөгжиж, хоёр улс болон хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөөд зогсохгүй бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад ч ач холбогдол үзүүлсэн байна. Өнөөгийн байдлаар Хятад, БНСУ-ын харилцаа зангилаа үе шатанд байна. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, БНСУ-тай хамтдаа хоёр орны харилцааны өнөөгийн амжилтаа хамгаалан, харилцан ойлголцсон, харилцан хүндэтгэх суурин дээр улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, маргаантай асуудлыг ухаалгаар шийдвэрлэн, хоёр орны харилцаагаа даруй хэвийн болгож, хөгжлөө эрчимжүүлэн, хоёр улс, хоёр ард түмэнд улам илүү ач тусаа үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгахын төлөө, энх тайван, тогтвортой, яриа хэлэлцээний аргаар асуудлаа шийдвэрлэхийг Хятадын тал дэмжиж байна. Энэ нь Хятад, БНСУ хоёр орны болон бүс нутгийн хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Хятадын тал БНСУ-ын шинэ засгийн газартай ойлголцоо гүнзгийрүүлэн, байдлыг эртхэн намдааж, цөмийн зэвсэггүй байхыг баримтлан, эртхэн яриа хэлэлцээ, зөвшилцлөөр асуудлаа шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.
Ли Хэ Чан ерөнхийлөгч Мүн Жэ Ингийн дарга Ши Жиньпинд илгээсэн захиаг уламжиллаа. Ли Хэ Чан хэлэхдээ, БНСУ, Хятад дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орны харилцаа түргэн хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа ихээхэн ахицтай болсон байна. БНСУ, Хятадын харилцааны нөөц хүч асар их байж, хэтийн төлөв өргөн уудам байна. Хятадын талын анхаарал хандуулж байгаа асуудлыг БНСУ-ын тал бүрэн ойлгож, Хятадын талтай хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд саад болж байгаа асуудлыг зохистой зохицуулахад БНСУ-ын тал бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |