• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хоёр тосгоноор жишээ болгон ядууст туслах ажлыг шинжих нь

CRI       (GMT+08:00) 2017-05-19 17:46:45

Ядуурал бол хүн төрөлтний хөгжилд харшилж буй дэлхийн чанартай бэрхшээлтэй асуудал юм. Дэлхийн банкны 2016 оны бүртгэлээр, дэлхийд 700 сая гаруй ядуу амьдралтай хүн ам бий. Хятадын ядуу амьдралтай хүн ам 2012 онд 82 сая байсан бол одоо 40 сая болсон ч засгийн газар 2020 он гэхэд бүх хүнийг ядуурлаас ангижруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтод хүрэхийн тулд, Хятад улсын дарга Ши Жиньпин ядуусыг тэтгэх бодлого гаргаж, засгийн газар, олон нийтээрээ ядуусыг тэтгэх явцыг улам тодорхой болгон, илүү хүчин зүтгэл гаргана хэмээн онцолсон юм.

Хятадын баруун хойд нутгийн Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах орны Яньчи сяний Ма Эр Жуан тосгонд очиход, Шар хөрст өндөрлөгийн элс шороо шуурч байлаа.

Лү Вэньтао олон жилийн өмнө нутгаасаа гарч ажил хийжээ. Тэр хувцасны дэлгүүр нээж, фермерийн аж ахуй ч эрхэлж байжээ. 2010 онд нутагтаа ирсний дараа, Нинсягийн Яньчигийн говийн хонь маллаж эхэлсэн бөгөөд тосгоны фермерийн хоршоонд нэгдэж орсон байна. Лү Вэньтао: Маллаж байгаа хонио жилд гурваас дөрвөн удаа худалддаг. Жилийн орлого бараг 200 мянган юаньд хүрдэг гэжээ.

Ма Эр Жуан тосгон Хятадын баруун хойд нутгийн Муу-Ус элс, Шар хөрст өндөрлөгийн уулзварт оршдог. Яньчигийн говийн хонины мах орон нутгийн өвөрмөц брэнд бөгөөд Бээжингийн олимпын үеэр тусгайлан захиалж байжээ. Нутгийн иргэд үеийн үед хонь хариулж, улирлын өөрчлөлт, халдварт өвчин, зах зээлийн байдлаас болж, зарим айлын орлого маш бага байдаг.

Сүүлийн жилүүдэд Ма Эр Жуан тосгоны ард иргэд нутгийн захиргааны удирдлагаар, хонь маллах хоршоо байгуулж, өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлжээ. Хонь маллах хоршоо байгуулах замаар, туршлага солилцон, зах зээлийн борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. 2016 онд Яньчигийн говийн хонин махан бүтээгдэхүүнийг Ханжөүд болсон Их хорийн дээд хэмжээний чуулга уулзалтад нийлүүлсэн юм. Мөн энэ жил тус тосгоны захиргаанаас тогтоосон 64 ядуу өрхийн 59 нь ядуурлаас ангижирсан байна. Тосгоны хүн нэг бүрийн орлого 8500 юаньд хүрсний гуравны нэг нь хонь малласны үр шим гэнэ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хорооны дарга асан Хелен Кларк: Хятад улс мянганы хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэх талаар илэрхий амжилт гаргаж, хэдэн арван сая иргэдээ ядуурлаас ангижруулж чадлаа. Хятадын зарим туршлагаас дэлхий нийтээрээ суралцаж хэрэгтэй гэсэн юм.

Одоогийн байдлаар Хятадын 40 сая ядуу иргэд 128 мянган ядуу тосгонд амьдарч байгаа бөгөөд тэдгээр тосгоны байгалийн нөхцөл хэцүү байна. Үүнд чиглүүлэн зарим тосгоныг нүүлгэх, ажиллах хүчээр сэлбэх, экологийг хамгаалах зэрэг арга хэмжээ авч байна. Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Дахуагийн Яо үндэстний өөртөө засах сяны Баньшэн сумын Бахао тосгоны 300 гаруй өрх айл ядуу амьдралтай байна.

Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулах хөтөлбөрт: Амьдрах орчин хүнд, экологийн нөхцөл тааруу, байгалийн гамшиг байнга гардаг нутгийн ядуу амьдралтай иргэдэд тэдний хүслийг харгалзах зарчмаар, бусад нутаг руу нүүлгэн байршуулах төсөл хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд зарим тосгоны иргэд харь нутагт хөлсний ажил хийж нүд нээсэн тул, буцаж ирснийхээ дараа хэдэн үеэрээ амьдарсан уулархаг нутгаасаа гарч, авто замын шугам дагуу шинэ орон сууц барьж байна. Лань Юе-Ин бол тэдний нэг юм. Тэрээр хэлэхдээ:

"Бид хуучин байшиндаа 24 жил амьдарсан. Хүүхэд бага байх үед амьдрал маш хүнд байсан. Одоо шинэ орон сууц барьж, бага хүү өөр хотод хөлсний ажил хийж, манай амьдрал нэлээд сайжирсан."

Бао Хаоцүнь тосгоны 200 гаруй иргэд нутгаасаа гарах дургүй тул тосгондоо үлджээ. Ийм нөхцөлд, орон нутгийн захиргаа дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, ядуу орон нутгийн өндөр настны асрамж, эм эмнэлэг, боловсрол зэрэг амьжиргааны үндсэн хэрэгцээг баталгаажуулах болжээ.

Ядуурлаас ангижирсан Нинсягийн Ма Эр Жуан тосгон, ядуу хэвээр байгаа Гуаншигийн Бао Хаоцүнь тосгон бол Хятадын өмнөд, умард нутгийн ядуусыг тэтгэх хураангуй дүр төрх юм. Тэд ядуусыг тэтгэх ажлын ололт амжилтын гэрч бөгөөд ирэх 4 жилийн ядуусыг тэтгэх ажлын хатуу бэрхийн жишээ юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин ядуу бүс нутагт олон удаа очиж ажилласан бөгөөд ядуу хүн амын хүнсний асуудал, ядуурлаас ангижруулах нь түүний санааг хамгийн их зовоодог асуудал болжээ.

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе