• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Филиппиний төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-20 15:33:39

БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 19-нд Ардын их хурлын ордонд Филиппиний төлөөлөгчдийн танхимын дарга Панталеон Альварестэй уулзав.

Тэрээр хэлэхдээ, саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Филипииний ерөнхийлөгч Родриго Дутертетэй дахин уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Филиппиний талтай харилцан итгэлцэж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн сайн хандлагын дагуу, хоёр орны харилцааг улам өндөр төвшинд хүргэхэд бэлэн байна.БХАТИХ Филиппиний парламенттай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан, хоёр талын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, засаглал хэрэгжүүлэх, хууль тогтоох, хяналт тавих салбарын солилцоог идэвхтэй өрнүүлж, хоёр орны харилцааг урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Панталеон Альварес, "Хятад улс гайхамшигтай хөгжлийн асар их амжилтад хүрсэн. Хятадын удирдагчдын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилгыг Филиппин дэмжиж буй бөгөөд уг санаачилга Азийн орнуудын хөгжил цэцэглэлтийг дэмжинэ гэж үзэж байна. Филиппиний парламент Хятадын талаарх ерөнхийлөгчийн барьж буй бодлогыг дэмжиж, нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд хууль эрх зүйн хамгаалалтыг хангахад бэлэн байна. Филиппиний төлөөлөгчдийн танхим найрсаг ажлын хэсэг байгуулах замаар БХАТИХ-тай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе