• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх шинэ уулзалт тодорхой үр дүнд хүрч чадсангүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-20 17:27:43

НҮБ-аас санаачилж байгаа Сирийн асуудлаарх 6 дахь Женевийн энхийн хэлэлцээ 19-ний өдөр өндөрлөжээ. Энэ удаагийн энхийн хэлэлцээ нь ямар ч үр дүнд хүрсэн баримт бичиг гаргаагүй. НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Де Мистура хэлэхдээ, дараагийн ээлжийн энхийн хэлэлцээг энэ жилийн 6-р сард хийхээр төлөвлөөд байна гэжээ.

Де Мистура энхийн хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн энхийн хэлэлцээнд оролцогч талууд хамтдаа анхаарал хандуулж буй "бодитой асуудлаар" хэлэлцсэн хэдий ч хэлэлцээний гол агуулга болох Үндэстний нэгдсэн засгийн газар байгуулах, үндсэн хуульд засвар оруулах, дахин сонгууль явуулах болон терроризмыг эсэргүүцэх зэрэг дөрвөн том асуудлаар тууштай ярилцаж чадаагүй. Дараагийн энхийн уулзалтаар эдгээр асуудлаар ярилцахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ ээлжийн хэлэлцээгээр "мэргэжилтнүүдийн хурлын механизм"-ыг эхлүүлснээр талуудын санал зөрөлдөөнийг намжаахад ашигтай байж, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад үндэс суурь тавьж өгчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе