• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн хүүхдийн урлагийн анхдугаар наадам зохиогдов

CRI       (GMT+08:00) 2017-05-20 16:27:33

Өнөөдөр буюу 5-р сарын 20-нд Бээжингийн "Нараа" хүүхдийн цэцэрлэгээс санаачилж, "Хөх толбо " бүжгийн хамтлаг, "Анд" соёлын компани хамтран зохион байгуулсан Бээжингийн хүүхдийн урлагийн анхдугаар наадам амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд ӨМӨЗО-ны баруун Баарин , Шулуун хөх, Зарууд, Урадын дунд зэрэг хошууд болон Бээжингийн хүүхдийн цэцэрлэгийн төлөөлөл болсон 10-аад хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд дуу, шүлэг, бүжиг, хувцас загварын үзүүлбэр зэрэг урлагийн тоглолтоо үзүүллээ. Мөн үүний зэрэгцээ бөх барилдах, сур харвах, зураг зурах, шатар тоглох зэрэг спортын арга хэмжээ болов.

Наадамд оролцсон зочид төлөөлөгчид цэцэрлэгийн хүүхдүүдийн боловсролд бага ч болов тус нэмэр болох зорилгоор ном дэвтэр, хувцас, тоглоом зэрэг эд зүйлсийг хандив болгон наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өглөө. Наадамд 1000-аад хүмүүс оролцож, арваад хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлан мэдээллээ.

ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав, Сандаг нар мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе