• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүгд Найрамдах Мали Улсын ерөнхий сайд Ван И-тэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-22 16:38:07

Орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд Бамако хотноо Бүгд Найрамдах Мали Улсын ерөнхий сайд Абдулей Мейга тус улсад айлчилж байгаа Хятадын ГХ-ны сайд Ван И-тэй уулзсан байна.

Абдулей Мейга: Мали болон Хятад улс найрсаг ахан дүүс байсаар ирлээ. Мали улс Хятад улсыг өөрийн стратегийн түнш хэмээн үздэг. Хятад улс урт хугацаанд Малийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархаж байгаа бөгөөд Хятадтай хамтдаа Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үр дүнг нухацтай хэрэгжүүлж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны хүмүүсийн хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ван И: Хятад, Мали 2 улс нь сайн түнш, сайн ахан дүүс юм. Малийн улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, эв нэгдлийг хамгаалах, мөн улс орны байдалд нийцсэн хөгжлийн замыг сонгож, терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг Хятад улс дэмжих бөгөөд Африкийн орнуудын өөрийн арга хэлбэрээр Африк тивийн асуудлыг зохицуулах, Аюулгүйн зөвлөл зэрэг олон талт үйл ажиллагааны хүрээн дэх Африкийн орнуудын хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг үргэлжлэн дэмжих болно гэжээ.

Мавритан, Ногоон хошууны арлын улсад айлчилсны дараа хүрч очсон Мали улс нь Хятадын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн баруун Африкт хийх айлчлалын гурав дахь өртөө юм. Ван И 5-р сарын 22-нд Коте Дивойр улсад айлчилна.

\Ренчинсоо\

       

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе