|
|
||
HSK шалгалтын танхим
5-р сарын 20-нд Монгол улсын Үй-Цай сургуульд Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт амжилттай болж өнгөрлөө. Энэ бол Хятадын Олон Улсын Радио, Монгол Улсын Үй-Цай сургуулийн хамтран байгуулсан "Радио күнзийн сургалтын танхим" хятад хэлний тестийн төвд анх удаа зохион байгуулсан шалгалт юм. Тус шалгалтад Үй-Цай сургуулийн болон нийгмийн бусад салбарын хятад хэл суралцагч 184 хүн оролцжээ.
HSK-ийн 1-6 дугаар түвшнийг хоёр бүлэгт хуваан, үдээс өмнө, үдээс хойш тус бүр гурван түвшинд шалгалт авав. Тус тестийн төв БНХАУ-ын хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын дүрэм журам, зааврыг хатуу чанд мөрдөх зарчмыг баримтлан, цэгцтэй зохион байгууллаа.
Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтыг БНХАУ-ын Күнзийн Төв Институт буюу Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас дэлхийн хэмжээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг. Тус төв Монгол улсын дунд сургуульд байгуулсан хятад хэлний түвшин тогтоох шалгалтын тестийн анхны төв, түүнчлэн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт, хятад хэлний аман ярианы түвшин тогтоох HSKK шалгалт, бизнесийн хятад хэлний BCT шалгалт, дунд сургуулийн хятад хэлний YCT шалгалтын дөрвөн эрхийг авсан Монгол улсын хятад хэлний тестийн анхны төв гэдгээрээ онцлог юм.
Хятадын Олон Улсын Радио(CRI), Монгол улсын TV8 телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өдрийн арга хэмжээг идэвхтэй мэдээлсэн юм.
шалгагч багш шалгалтын цагийн хуваарийг бичиж байгаа нь
Үй-Цай сургуулийн захирал шалгалт өгсөн сурагчидтайгаа яриалцаж байгаа нь
Хятад хэлний тестийн төв
HSK шалгалтад оролцогчид
TV 8 телевизид ярилцлага өгч байгаа нь
\Алтаннавч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |