• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхай хотын чөлөөт худалдааны бүс "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-23 11:01:18

Шанхай хотын чөлөөт худалдааны туршилтын бүс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, 2016 оны сүүлчээр "Нэг бүс нэг зам" дагуу 25 улс орны 108 төсөлд нийт 2 тэрбум 630 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Шанхай хотын Пүдүн дүүргийн худалдаа эдийн засгийн хорооны дарга Шинь Ячин: Шанхайн чөлөөт худалдааны бүсийн үйлчилгээ бүх улсыг хамарсан бөгөөд гадаадад хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүдийн талаас дээш хувь нь өөр муж, хотынх юм гэжээ.

Гадаадад хөрөнгө оруулж буй эдгээр төсөл Жинь Жян групп, Шанхайн хотын авто машины групп, Гуан Минь групп зэрэг төрийн өмчит том аж ахуйн нэгжүүд чөлөөт худалдааны туршилтын бүсээр дамжин гадаадад хөрөнгө оруулах, Хун И, Гао Шэн, Минь Шэн, Дин Хүй зэрэг алдартай хөрөнгө оруулалтын хувьцаат компани Шанхай хотын чөлөөт худалдааны бүсэд хилийн чанадад хувьцааны хөрөнгө оруулах сан байгуулах, Хуа Шинь, Алибаба зэрэг хувийн аж ахуйн нэгжүүд гадаад дахь нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг эзэлж байгаа зэргээрээ онцлог юм.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах талд "Нэг бүс нэг зам" дагуу 50 улс Шанхай хотын чөлөөт худалдааны туршилтын бүсэд гадаад хөрөнгө оруулалттай нийт 763 компани байгаа ба 3 тэрбум 760 ам.долларын хөрөнгө оруулжээ. Гадаад худалдааны хувьд 2016 онд Пүдүн шинэ дүүрэг "Нэг бүс нэг зам" дагуу орнууд дахь экспортын хэмжээ 333 тэрбум 900 сая юань буюу нийт экспортын 19 хувийг эзлэн, энэ жилийн эхний улирлын байдлаар эдгээр орон дахь экспортын хэмжээ 28.7 хувиар нэмэгджээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе