|
|
||
ХОУР-гийн мэдээ: 2017 оны 5-р сарын 22-нд Коте Дивойр улсын нийслэл Абижанд Хятадын ГХ-ийн сайд Ван И сэтгүүлчид хандаж хэлэхдээ: Мүн Жэ Ин БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо Хятад улсад дээд зиндааны тусгай элч томилон айлчлуулсан нь Хятадыг хүндэтгэн үзэж, хоёр орны харилцааг эртхэн сайжруулахыг хүсэж байгаагийн илэрхийлэл юм. БНСУ-ын шинэ засгийн газрын Хятадын талаар явуулж буй бодлогод өөрчлөлт гарч, түрүүчийн засгийн газраас өөр хандлагатай байгааг бид мэдэрч байна. Нэгд, БНХАУ, БНСУ-ын харилцааны эрүүл саруул хөгжилд саад болж байгаа асуудлуудаас зайлсхийх биш харин шийдвэрлэх арга зам хайхыг тэд хүсэж байна. Хоёрт, Хятадын тал өөрийн хууль ёсны ашгаа хамгаалж буйг тэд ойлгож байгаагаа илэрхийлжээ. Гуравт, пуужингийн довтолгооноос сэргийлэх "THAAD" системээс болсон асуудлыг зөв зохицуулах арга замыг тэд хайж байна. БНУС-ын тал ерөнхийлөгчийн тусгай элчийн Хятад дахь айлчлалын үеэр бий болсон эерэг уур амьсгалыг ашиглан бодит арга хэмжээ авч хоёр улсын харилцаанд саад болж байгаа хар толбыг эртхэн арилгахыг хүсэж байна гэжээ.
Ван И: БНСУ-ын шинэ засгийн газрын дэвшүүлсэн хориг тавих, яриа хэлэлцээ өрнүүлэхийг зэрэг хэрэгжүүлж, эхний замаар Солонгос хойгийн асуудлыг шийдвэрлэхийг баримталж байгааг бид дэмжиж байна. Энэ нь мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санаачилгад нийцэж байна. Америкийн тал ч БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг бид анхааралдаа авлаа. Солонгосын хойгийн байдал тогтворгүй, байнга шинэ үйл явдал болж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээс зөрчихгүй байхыг БНАСАУ-аас шаардаж байгаа бөгөөд ухаалаг, хүлээцтэй байж, жижиг явдалд цухалдалгүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах чиглэлийг баримтлан, Аюулгүйн зөвлөлийн уг асуудлаарх шийдвэр, энхийн арга зам, яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулахыг Хятадын тал холбогдох талуудаас шаардаж байна гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |