|
|
||
ӨМӨЗО-ны Хянган аймгийн Бургастай сяны Лян Жүнчан тосгон 84 айл өрх, 316 иргэнтэй юм. Сурвалжлагч саяхан уг тосгоныг сурвалжлахаар очсон юм. Лян Жүнчан тосгоны иргэн бүрийн өнгөрсөн жилийн дундаж орлого 12 мянган юаньд хүрч, Бургастай сяны бүхэлдээ ядуурлаас ангижирсан анхны тосгон болжээ. Ядуурлаас ангижирсныхаа дараа уг тосгон сүрлээр түлш хийж, нарны энергиэр цахилгаан гаргах хавтан ашигласан байна. Цэвэр эрчим хүч ашигласан нь уг тосгоны байгаль орчны хувьд бохирдолгүй, улам үзэсгэлэнтэй сайхан болгожээ. Лян Жүнчан тосгон яагаад ийм их өөрчлөгдсөн талаар танилцуулъя.
2014 онд буюу гурван жилийн өмнө уг тосгоны ядуу иргэн 169 байжээ. Гурван жилийн турш Фермийн аж ахуй, сангийн аж ахуй, тариалангийн машин механикийн хоршоолол байгуулж, тосгоны иргэд жил бүр баталгаатай орлоготой болсноор барахгүй ноогдол ашигтай болсон байна. Үүнээс гадна гадагш гарч ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олдог болжээ. 2016 оны эцэс гэхэд энэ тосгон бүхэлдээ ядуурлаас ангижирлаа. Үүнийг хүмүүс тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Пан Шюйвэний гавьяа гэлцэнэ. Тус тосгоны дээр дурьдсан гурван хоршоолол нь харилцан бие биеэ дэмжиж, ядуурлаас ангижрах гинжин холбоо болон бүрэлджээ. Гурван жилийн шаргуу зүтгэлээр Лян Жүнчан тосгон бүхэлдээ ядуурлаас ангижирсан боловч Пан Шюйвэнь ядуурлаас ангижирсан хүмүүсийг яаж дахин ядууруулахгүй байх тухай боддог болжээ. Тосгоныхоо хоршооллыг улам илүү хүчин чадалтай болгох нь түүний хувьд өдрийн бодол шөнийн зүүд болсон байлаа.
Пан Шювэнь хэлэхдээ,
Харсаар байтал хэрэглэж болох юмыг дэмий орхиж байна. Тэр нь байгаль орчинд бас бохирдол учруулна, бид сүрлийг төвлөрүүлэн ашиглаж болно гэж бодож байна. Уг нь сүрлээр тэжээл хийе гэж бодоход зөвхөн нэг хэсгийг л ашиглаж болно. Бүгдийг зохицуулж чадахгүй гэж бодож байсан. Нэг өвлийн туршлагын дүнд сүрэл нь маш түргэн шатаж байгаа болохоор түлш болгоод, дахин нэг хэсгийг нь ашиглахад хог хаягдлыг дахин ашиглах үр дүнд хүрч чадна гэж үзсэн гэлээ.
Пан дарга сүрлийг тэжээл боловсруулах машинд хийж оруулаад үрэл хэлбэртэй болгосны дараа, дахин түлш болгож туршина. Олон удаа туршсаны дараа, сүрлийн мөхлөг нь шинэ түлш болов. Бас цэвэр зууханд хийж туршина.
Пан дарга хэлэхдээ, сүрлэн түлш нь ард иргэдийн уламжлалт аргаар сүрлийг түлш болгон, хоол цайгаа хийдэг хэлбэрийг өөрчилсөн төдийгүй тосгоны орчинг ч цэвэр цэмцгэр болголоо. Тариалангийн газарт жил болгон үйлдвэрлэдэг их хэмжээний сүрлийг тосгоны гадна аваачиж, тэжээл боловсруулах машинд хийж дахин боловсруулаад хэрэглэхэд тосгоны өнгө төрх ч хотоос ялгагдах юм алга. Бургастай суурины байгаль орчныг хамгаалах ажлын хариуцлагатан Ван Гөүхуй хэлэхдээ, сүрлийг тосгонд оруулахгүй болсон нь тосгоны өнгө төрхийг үр дүнтэй сайжруулсан бөгөөд тосгоныг галын аюул, түймрээс урьдчилан сэргийлэхэд ч тустай болсон байна гэжээ.
Одоо тосгоны иргэд сүрлийг хаа таарсан газраа овоолж тавихаа больсон. Энэ нь галын аюулаас сэргийлэхэд тус болж байна. Намрын цагт заримдаа хэн нэг нь гал алдвал бусдыг ч хохируулж, хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учруулдаг байсан. Нөгөө талаар байгаль орчин ч нөхөн сэргээгдэж байна гэжээ.
Сүрлийн түлшнээс нарны энергиэр цахилгаан гаргах шилэн хавтан, тосгоны иргэд өвөл хоол ундаа хийж, дулаацах, зуны улиралд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх талаар тус тосгоны намын хорооны дарга Пэн Шейвэний судалгаа ба шинийг бүтээх зориг санааны дагуу Лян Жүнчан тосгоны иргэдийг дагуулж, ядуурлаас салсан бөгөөд цэвэр эрчим хүч хэрэглэх болж, умардын элс, салхи ихтэй тосгоныг үзэсгэлэнт сайхан тосгон болгон бүтээн байгуулжээ. Лян Жүнчан тосгоны иргэн Ян Гүйфэн болон Дү Шаомин тосгоны намын хорооны дарга Пэн Шейвэнийг ингэж үнэлж байна.
Ян Гүйфэн: манай тосгоны иргэдийн ус, цахилгаан гэх мэтийн амьдралын асуудлын тухай тосгоны намын хорооны дарга Пэн Шейвэнь үнэхээр маш их туслалцаа үзүүлсэн юм. Тэрээр манай тосгоны иргэдийн төлөө өдөр болгон яарч л байна, ажиллаж л байна. Үүнд бид бүхэн талархаж байна гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |