|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: Манжуурын гаалийн 24-нд гаргасан тоо баримтаас үзвэл, 2017 оны 1-4-р сард ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам"-ын орнууд хоорондын импорт экспортын хэмжээ нийт 20 тэрбум 380 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд экспорт импортын аль аль нь нэмэгдсэн байна.
Сүүлийн үед Гаалийн ерөнхий газраас "2017 онд гаалиас нэг бүс нэг зам-ын бүтээн байгуулалтын стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чухал ажил"-ыг боловсруулж, Хятадын гадаад худалдааны бүтцийг улам сайжруулан, гадаад худалдааны үйл ажиллагааг нэмэгдүүлсэн учраас ӨМ-ын аж ахуйн нэгжүүдийн "Нэг бүс нэг зам"-ын орнууд хоорондын худалдааг дайчилсан юм.
2017 оны 1-р сараас эхлэн ӨМ-ын аж ахуйн нэгжүүд болон "Нэг бүс нэг зам"-ын орнууд хоорондын экспорт импортын хэмжээ эрс дээшилж, 4-р сард 3 жилийн турших хамгийн өндөр үзүүлэлт гарчээ.
Манжуурын Гаалийн судалгаагаар, Хятадын уул уурхайн нөөц хомс, ой шугуйн эзлэх талбай бага, нөөцөд түшиглэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их, ОХУ ойн аж ахуйн нөөцөөр баялаг, Монгол улс уул уурхай нөөц баялаг ихтэй учраас ӨМ-ын аж ахуйн нэгжүүд модон материал, нүүрс, хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг импортолсон хэмжээ нэмэгджээ. Үүний зэрэгцээ их хэмжээний зарим нөөц барааны үнэ өсөж, олон бараа шаардагдаж байгаа учраас "Нэг бүс нэг зам" дагуу орнуудаас импортолсон хэмжээ эрс нэмэгдсэн байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |