|
|
||
25-нд Хятадын Худалдааны яам "Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны тухай судалгааны тайлан"-г нийтэлжээ. Тус тайланд, Хятад, Америк хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас маш их, тэнцвэртэй ашиг хүртсэн гэжээ.
Тус тайланд хоёр тал худалдаа, эдийн засгийн харилцаандаа бие биедээ ууссан ашиг сонирхлыг тайлбарлан, сөргөлдөөнийг зүй зохистой шийдвэрлэн, зөрчлөө тогтоон барьж, ажил хэрэгч хамтын ажиллагааны хүрээг тэлж, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны агуулгыг баяжуулан, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой гэж тэмдэглэжээ.
Мөн өдөр, Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь: Хятад, Америкийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн 40 хувь, экспорт дэлхийн дөрөвний нэг, гадаадад хөрөнгө оруулах, гадаад хөрөнгийг татах хэмжээ дэлхийн 30 хувийг эзэлж байна. Хөгжиж буй хамгийн том гүрэн, хамгийн том хөгжингүй орон болох Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр орны хөгжилд нөлөөлөх төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай холбоотой. Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны уг чанар нь харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх явдал юм. Эдийн засгийн даяаршил бол Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжлийн суурь мөн гэдгийг тус тайлан олон тоо баримт, жишээгээр харууллаа. Ирээдүйд Хятад улс Америктай хамтран зүтгэж, худалдаа хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Өнгөрсөн 10 жилд Америкаас Хятадад экспортолсон дундаж өсөлтийн хурд Америкийн экспортын нийт хэмжээнээс бараг 3 дахин их болж, Хятад улсаас Америкт экспортолсон өсөлтийн хурдаас бараг хоёр дахин их болжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |