|
|
||
Эмгэн хумс хэлбэртэй, бүдүүн урт соруултай, соруулаараа тамхины иш, модны навч, хог тоосыг хормын зуур цэвэрлэдэг шинэ машин зохион бүтээжээ. 24-нд Бээжин хотын Жүнгуаньцүнь гудамжинд "хог тоос сорогч, цахилгаан машин" ажиллаж эхэлсэн тухай манай сурвалжлагч мэдээллээ.
Байгаль орчныг цэвэрлэх зориулалттай энэ машиныг "Хотын эмгэн хумс" хэмээн нэрлэсэн бөгөөд цахилгаанаар ажилладаг, машины дээвэр дээр нарны хавтан суурилуулж, цаг агаарын таатай нөхцөлд автоматаар цэнэглэн, 120 км явах хүчин чадалтай. "Хотын эмгэн хумс" цагт 15 км хурдтай, 3 метр урт хоёр соруулаас гадна ёроолдоо соруултай, 3 метрийн зайтай хог хаягдлыг сорж чаддаг гэнэ.
Энэ машиныг үйлдвэрлэгч компани Бээжин хотын Хайдянь дүүрэгт 22 машин нийлүүлсэн бөгөөд "хотын эмгэн хумс"-ыг дараагийн удаа бусад хотод сурталчлан, нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |