|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 24-ний өдөр, Жүн Наньхайд, Хятад Германы дээд хэмжээний хүмүүнлэгийн харилцааны яриа хэлэлцээний механизмын анхдугаар хурал"-д оролцохоор Хятадад ирсэн ХБНГУ-ын дэд канцлер бөгөөд ГХЯ-ны сайд Сигмар Габриэлийг хүлээн авч уулзжээ.
Ли Кэчян: Хятад, Германы харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орон, Хятад Европ төдийгүй дэлхийд нааштай ач холбогдолтой юм гэжээ. Ли Кэчян Хятад улс Германтай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, санал зөрөлдөөнөө зохистой зохицуулж, Хятад Германы харилцааг ахиулж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлж, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж онцолжээ.
Зигмар Габриэль: Хятад, Германы харилцаа тогтвортой бэхжин хөгжиж байна, үүнийг бид нандигнах хэрэгтэй. Ерөнхий сайд Ли Кэчян таныг Германд айлчлахыг хүсэн хүлээж байна, Герман Хятад улстай олон салбарт ажилч хэрэгчээр хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ шатанд өгсүүлж,олон талт, чөлөөт худалдааны ертөнц байгуулахын төлөө хамтаар чармайя гэжээ.
Далайнтуяа
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |