• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн Холбооны нөөц зээлийн хүүг өсгөж болзошгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-25 16:25:43

Америкийн Холбооны нөөцийн зөвлөл 24-нд 2017 оны 5-р сарын валютын бодлогын тухай хурлын тэмдэглэлийг нийтэлсэн бол, хэрвээ эдийн засгийн өсөлт урьдчилсан төсөөлөлд хүрвэл зээлийн хүүг нэмж болно гэж Холбооны нөөцийн ихэнх албан тушаалтан үзсэн байна.

Хурлын тэмдэглэлээс үзвэл, хэдийгээр сүүлийн үед Америкийн хэрэглээ, инфляцын тоо баримт төсөөлөлд хүрч чадаагүй ч, эдийн засаг, инфляцын талаар Холбооны нөөцийн албан тушаалтнууд 3-р сарын төсөөллөө баримталсаар байгаа бөгөөд 1-р улиралд эдийн засгийн өсөлт хүч муутай байсан нь түр зуурын бөгөөд ирээдүйд сэргэнэ гэж үзсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ эдийн засгийн өсөлт, зээлийн хүүг нэмэх арга зам нь урьдчилсан төсөөлөлд нийцвэл Холбооны нөөц хамгийн эртдээ 6-р сард хүүг нэмж болзошгүй юм байна. Холбооны нөөцийн валютын бодлогын тухай дараагийн хуралдаан 6-р сарын 13, 14-нд болох юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе