• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нефтийн үйлдвэрлэлийг буруулах хугацааг 9 сараар сунгав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-26 17:23:32

ОПЕК \Нефть экспортлогч орнууд\ болон ОПЕК-ийн бус нефть үйлдвэрлэгч орнууд энэ сарын 25-нд Венад хуралдан, нефтийн үйлдвэрлэлийг бууруулах хэлэлцээрийн хэрэгжилтийг 9 сараар сунгахаар шийджээ.

Мөн өдөр, ОПЕК болон Орос зэрэг ОПЕК-ийн бус нефть үйлдвэрлэгч орнууд зөвшилцлөөр дамжин, 2016 оны эцсээр тохиролцсон нефтийн үйлдвэрлэлийг бууруулах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн хугацааг сунгаж, 2018 оны 4-р сарын 1 хүртэл өдөр тутмын нефтийн үйлдвэрлэлийг 1 сая 800 мянган баррелиар бууруулахаар шийджээ.

Энэхүү шийдвэрийн нөлөөгөөр мөн өдөр зах зээлийн байдал муудсан байна. Харин үүнээс өмнө дээрх улс орнууд нефтийн үйлдвэрлэлээ ихээр бууруулахыг зах зээл хүсэж байжээ.

ОПЕК-ийн хамгийн том нефть үйлдвэрлэгч орон болох Саудын Арабын газрын тосны сайд Халид Аль-Фалих мөн өдөр хэлэхдээ, "хэдийгээр нефть үйлдвэрлэгч зарим орон нефтийн үйлдвэрлэлийг улам хорогдуулах шийдвэрт уян хатан байр суурьтай байгаа боловч, одоогийн хэмжээг барих нь зах зээлийг тэнцвэртэй байлгахад ашигтай, харин их хэмжээгээр хорогдуулах ямар ч шаардлагагүй юм" гэв.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе