• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НАТО Лалын улс бүлэглэлд цохилт өгөх холбоонд нэгдэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-26 09:42:57
НАТО-гийн нарийн бичгийн дарга Женс Столтенберг 25-нд НАТО-гийн дээд уулзалт өндөрлөсний дараа хэлэхдээ, НАТО Лалын улс бүлэглэлд цохилт өгөх холбоонд нэгдэх болно гэжээ.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ холбоонд нэгдэх нь НАТО байлдаанд оролцоно гэсэн үг биш гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, НАТО-гийн 28 гишүүн орны удирдагчид Лалын улс бүлэглэлд цохилт өгөх холбоонд нэгдэхээр шийдсэн байна. Энэ нь дэлхийн хэмжээнд терроризмд цохилт өгөх зорилготой юм гэжээ.

НАТО-гийн дээд уулзалт мөн өдөр Брюссельд болж, терроризмд цохилт өгөх болон гишүүн орнууд хариуцлагаа анхаарах асуудлыг голчлон авч хэлэлцлээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе