• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанши ядуурлаас салах олон зүйлийн арга сүвэгчилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-26 17:04:48

Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах ажлыг санаачлагч болон идэвхтэй дэмжигч байсаар ирсэн юм. Хятад улс ядуу иргэдээ ядуурлаас ангижруулах алхаагаа түргэтгэж, одоо байгаа 40 сая ядуу иргэдээ 2020 онд бүгдийг ядуурлаас гаргах гэж байна. Энэ бол Хятадын ирэх хэдэн жилд биелүүлэх ядуурлаас гарах ажлын зорилт болно. Энэ нь мөн ядуу иргэдээ чинээлэг амьдралтай болгох зам болно. Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Да Хуагийн Яо үндэстний өөртөө засах сяны Бан Шэн суурины Ба Хао тосгон бол Хятадын ядуурлаас гарахаар хичээн зүтгэж байгаа нутаг юм. Уг тосгон дөрвөн талаараа уулаар хүрээлүүлж, хад чулуу ихтэй, тариан газар цөөнтэй. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн газар түүнийг хүн төрөлхтөн оршин амьдрахад туйлын тохиромжгүй газар гэж нэрлэсэн юм. Байгалийн ийм хүнд нөхцөлд ядуурлаас яаж гарах талаар энэ нутгийнхан арга зам эрэн сүвэгчилсээр байна. 2014 оноос эхэлж, манай Ба Хао тосгоны нэг хэсэг иргэд авто замыг бараадан нүүсэн юм. Харин 2016 онд бүгдээрээ нүүсэн. Иргэдийн 60 хувь нь авто замын хажууд тоосгон байшинд амьдрах болсон гэжээ.

Бахао тосгоны өрх болгоны хаалганд өлгөсөн карт дээр ядууст туслах хүмүүсийн нэрсийг бичсэн бөгөөд нэгэнт ядуурлаас ангижирсан өрхөд ч ядууст туслах харилцах хүн байж, тэднийг дахин ядуусын эгнээнд орохгүй байхыг баталгаажуулж байгаа нь энэ юм.

Ба Ха тосгоныхон бүгд Яо үндэстэн юм. Үеийн үеэрээ зам харилцаа амаргүй, уул нуруудын завсар модон гэрт амьдарсаар ирсэн юм. Тус тосгон 439 айл өрхтэй бөгөөд 67% нь ядуу. Байгалийн хүнд хэцүү нөхцөлөөс болж ядуу амьдралтай байсаар байгаа юм.

Өнгөрсөн жил уг тосгонд авто зам нэвтэрч, эндэхийн зарим иргэд авто зам бараадан нүүж, байшин барьж сууцгаасан юм. Бан Шэн суурины ядуурлыг бууруулах ажил хариуцсан албан тушаалтан Мэн Жаоян танилцуулж хэлэхдээ,

Сурвалжлагч авто зам дагуу барилгуудыг харвал ядуурлаас хараахан салаагүй тариачдын гэрийн хаалганд "Гуанши-гийн ядууст туслах карт" гэсэн үсэг бүхий хөх өнгийн улаан ирмэгтэй карт өлгөж, ядуурлаас салсан тариачдын гэрт "Гуанши-гийн ядуурлаас салсан өрхөд туслах карт" гэсэн улаан өнгийн хөх ирмэгтэй карт өлгөсөн байв.

Бахао тосгон нь Дахуа-гийн Яо үндэстний өөртөө засах сяны харьяанд байдаг. Сянь, суурингийн албан ажилтнууд бүгд ядуу өрхөд тусалдаг. Өөрөөр хэлбэл ядуу өрх болгон ядууд туслах харилцах хүнтэй гэсэн үг юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин: Хөдөө тосгоны хөгжил, тариачид баяжих нь намын үүртэй холбоотой. Намын бодлогыг тууштай хэрэгжүүлэн, сэтгэл зүрх, хөлс хүчээ нэг зүйлд төвлөрүүлэн, ард олноо сайн сайхан амьдралтай болгох арга ухааныг сүвэгчлэх хэрэгтэй гэсэн юм.

Гуанши-гийн Жуан үндэстний ӨЗО тухайн бүсэд ядуурлаас гаргах стандарт боловсруулсан нь "наймыг бүрдүүлэн нэгийг давуулан биелүүлэх" зорилт байгаа юм. "Наймыг бүрдүүлэх" гэдэг нь орон сууцтай, уух цэвэр устай, цахилгаан нэвтрүүлэх, тосгон бүрд зам нэвтрүүлэх, боловсрол хүртэх баталгаа, эрүүл мэндийн баталгаа, телевизийн шугам нэвтрүүлэх, цалин болон амьдралын доод баталгаа зэргийг бүрдүүлэх болно. "Нэгийг давуулан биелүүлэх" гэдэг нь хүн тутмын дундаж жилийн орлогыг улсаас тогтоосон ядуурлаас гаргах стандартаас давуулан биелүүлж, хүн тутмын жилийн орлогыг 3100 юаньд хүргэх явдал юм.

"нэр дээрээ авч туслах" аргыг үр ашигтай хэрэгжүүлсэний ачаар, Ба хао тосгоны зарим иргэд гадагшаа гарч хөлсний ажил хийгээд ядуурлаасаа гарсан боловч олонх нь ядуу байдлаасаа гарч чадаагүй байгаа. Байгалийн тааруухан нөхцөл, дэд бүтцийн хоцрогдсон төхөөрөмжүүд тухайн нутгийн хөгжилд саад болж байгаа ажээ.

НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Ба хао тосгоны ажил байдалтай танилцсаны дараа, энэ нутгийг хүн төрөлхтөн аж төрөн амьдрахад таагүй орчин хэмээн үзжээ. Хятадын засгийн газрын ядуурлаас ангижруулах бодлого, арга хэмжээнд иргэдийг сайн дураараа нүүж шилжихийг санал болгосон байдаг боловч нутгийн уугуул тэр бүхэн уулын мухар дахь дассан энэ нутгаас явах дургүй байлаа. Сэтгүүлчийн газар дээр нь харснаар, уулархаг нутгийн зам бартаатай болохоор энэ тосгоны сургуулийн зарим хүүхэд сургуульдаа явах, харихдаа даваа гүвээ дамжин 3 цаг гаруй алхдаг юм байна. Тус тосгонд илгээлтээр ирээд намын үүрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаа Тань Ханьфэн, ийм ядуу тосгод ядуу байдлаасаа гарахад авто зам байгуулах нь хамгийн чухал. Дахуагийн Яао Үндэстний өөртөө засах шянь 2019 он гэхэд бүх шянийг ядуу байдлаас гаргах зорилт тавьж хичээн ажиллаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе